Ё. Отгонбаяр: З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр манай намын бүлэг дээр орж ирээд...
2015-08-10

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

 

-МАН-н зургаан сайдыг өнгөрсөн долоо хоногт огцрууллаа.Тухайн үед МАН-ыг засагт хамтарч ажиллахыг дэмжээгүй гишүүдийн нэг нь та байсан шүү дээ?

 

-Би МАН Засгийн газарт орж ажиллах хэрэггүй гэдэг саналыг хэлж байсан. Өөрөөр хэлбэл, ард түмэн сонгуулийн дүнгээр биднийг сөрөг хүчин байх хэрэгтэй гэсэн. Тиймээс МАН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой. Харин парламентын хүрээнд хамтарч ажил­лаад, тодорхой хуулиудыг гаргах тал дээр зөвшил­цөөд явъя. Ийм ойлгол­цол, итгэлцэл байх юм бол Засгийн газрыг гад­наас нь дэмжээд ажиллах боломжтой гэж байсан.

 

Засагт орж ажиллах шаардлагагүй гэж хэлсний учир нь АН-ын нөхдүүдийг энэ том төслүүдээ явуулна, шийднэ гэдэгт итгээгүй юм. Итгээгүй маань ч өнөөдөр батлагдлаа. УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойн төслийг оруулж ирнэ, ирэхгүй гэж хангалттай муур хулгана болж тоглосон. Энэ бол зөвхөн АН-ын дотоод фракцуудын зөрч­лөөс болоод байгаа­гийн илрэл. Эцэст нь манай намыг Засгийн газ­раас гаргаад дуусч байна.

 

-АН-тай хамтрах шаардлагагүй гэдэг саналыг МАН-ын зарим гишүүн хэлсээр байтал хамтарсан.Тэгэхээр нэг талаасаа энэ эрсдэлийг тооцоогүй танай намын удирдлагууд ч буруутай байх?

 

-УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан Ч.Сайхан­билэг нар манай бүлгийн хурал­даан дээр ирээд хэд хэдэн асуудал хөндсөн. Тэр дундаа санхүүгийн хямрал бодитоор нүүр­лэчих­лээ. Нэг завинд сууж байж энэ хүндрэлийг хамтдаа даван туулахгүй бол байдал цаашид хүндрэх гээд байна гэдэг асуудал тавьсан. Харсаар байгаад улс орноо дампууруулчихаад, алга ташаад сууж байж болохгүй байх гэж олон гишүүн үзсэн. Тиймээс Засгийн газарт хамтран ажиллаж, хүнд үеийг даван туулна гэж энэ шийдвэрийг гаргасан. Товчхондоо, ингэж АН хэлж МАН-ыг засагт оруулсан. Тэгэхээр яриад байсан хүнд нөхцөл арилсан уу, байдал зүгээр болсон уу гэдгийг би Ерөнхий сайдаас чуулганы хуралдааны үеэр асуухад тийм сайн болсон гэж үзэхгүй байна гэж хариулсан шүү дээ.

 

-Эдийн засгийн хүндрэлээс гарахын зэрэгцээ хэд хэдэн чухал хуулийг хамтдаа боловсруулна гэж байсны нэг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль байсан.Гэвч энэ хуулийг Засгийн газардангаараа санаачлан оруулж ирж, батлууллаа.Ер нь иргэдэд тэгш үйлчилж чадахуйц хууль болж чадсан болов уу?

 

-Ийм хууль 2008 онд гарч байсан удаатай. Энэ удаагийн хуульд авлигын хэрэгтэй холбоотой хэргүүдийг өршөөх тухай заалтыг нь бидний хэдэн гишүүн эсэргүүцсээр байгаад хасуулсан. Эдийн засагт далд ор­шиж байгаа мөнгийг ал­бан ёсны болгож, эргэл­тэд оруулна гэдэг нь санхүү эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед зөв юм. Гэхдээ зөвхөн үүгээр далимдуулаад албан тушаалтнуудын холбогдолтой гэмт хэргийг уучлах, өршөөх байр суурь байж болохгүй гэж МАН-ын бүлэг үзсэн. Тиймээс энэ заалтыг хасуулсан. Үнэн хэрэгтээ МАН-ыг Засгийн газраас гаргана гэж УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгаа нь ойлгомжтой байсан. Тухайлбал, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль зэрэг маш том, ач холбогдолтой хуулиудыг ээлжит бус чуулганаар яаран хэлэлцэх нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хууль гэхэд араас нь процессын хууль нь зэрэг орж ирэх ёстой атал дангаар нь хэлэлцэж, батлах нь учир дутагдалтай байгаа юм.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хувьд болгоомжлох хоёр зүйл байгааг хэлсэн. Нэгдүгээрт, бид долоон жилийн дотор Эдийн засгийн өршөөлийн хууль гаргаж байна. Ингэж байгаад татварын өршөөлийн хууль гарч, биднийг өршөөдөг гэх хууль зөрчөөд байх нөхцлийг нь бүрдүүлэх вий гэсэн болгоомжлол байгаа. Хорёдугаарт, татвараа шударгаар төлж байсан иргэд бий. Тэд хохироод харин төлөөгүй нь хожоод гардаг логик бий болгох аюултай. Уг нь нуусан эд хөрөнгөө ил гаргаж байгаа хүмүүсээс татварыг нь аваад,тэр авсан татварын мөнгөө татвараа шударга төлсөн иргэдэд урамшуулал болгоод өгөх нь шударга зүйл болно гэсэн санал хэлсэн. Гэхдээ энэ удаад ийм зохицуулалт ороогүй. 

 

Энэ хууль цаагуураа томоохон компаниудын эздэд зориулсан хууль боллоо гэж хардах хүмүүс цөөнгүйбайна?

 

-Үүнтэй санал нийлэхгүй байгаа. Хуулийн төсөлтэй танилцахад том, жижиг компаниудад зориулсан гэдэг нь харагдаагүй.  Харин хэн тэгж их мөнгө нуудаг билээ. Тэгэхээр том компаниуд нь хожно гэсэн логикоор хүмүүс яриад байгаа юм. Гэхдээ үүнд нотолгоо байхгүй шүү дээ. Хэн, хэдийг нуусан гэдгийг нь мэдэх хүн байхгүй. Сүүлийн хоёр, гурван жилд үнэндээ бизнес эрхлэгчдийг  хэтэрхий дарамталсан байдлаар Засгийн газар үйл ажиллагаагаа явуулсан. Тэгэхээр одоо бизнесийн дарамтыг нь арилгах тал дээр бид анхаарч ажиллах ёстой. 11 мянган аж ахуйн нэгжийг янз бүрийн байдлаар шалгаж, хянаж, торгосон байдлаар ажиллажээ. Монгол Улсад идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван компанийн нэгийг дарамталсан байна гэсэн үг. Ийм хэргээр хэдэн мянгаар нь барьж хорьсон. Тэгэхээр татвар болоод хууль хяналтын байгууллагууд бизнес эрхлэгчдийг хэтэрхий дарамталж байгаа дарамтыг багасгах шаардлагатай.

 

Харин Эрүүгийн хуулийн тухайд цаг хугацааны хувьд ээлжит бусаар хэлэлцэх зайлшгүй шаардлага байнауу?

 

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль зэрэг хуулиар зуны амралтын хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг хийж, иргэдийн саналыг бүрэн аваад намрын чуулганд оруулж ирэх хэрэгтэй байсан. Галт зэвсгийн тухай шинэчилсэн най­руулга болон холбогдох бу­сад хуулиуд бол гуя дагуулж хүзүү гэдэг шиг зүйл орж ирж байна гэж харсан. Өр­шөөл болон Эдийн зас­гийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хувьд хэлэлцэх хэрэгтэй. Харин ээлжит бус чуулганаар батлах амь тулсан шаардлага байгаагүй. Мэдээж ээлжит бус чуулганыг МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах гэж зарласан. Зөвхөн зургаан сайдыг огцруулах гэж байна гэхээсээ ичээд энд тэндээс баахан хууль сугалж гаргаж ирж хэлэлцэж байгаа хэлбэр шүү дээ.

 

Зургаан сайдыг огцруулснаар МАН эргээд сөрөг хүчнийхээ байранд очлоо гэж болно.Цаашид энэ Засгийнгазрыг бүхэл нь ажиллах шаардлагагүй гэж үзэж болно гэдгээ танай гишүүд цухалзуулж эхэлсэн.Тэгэхээр Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэж ойлгож болох уу?

 

-Эхлээд хүүхэд нь төрөг дээ. Одоо шинэ сайд нарыг томилно шүү дээ. Тэгсэн хойно нь яах тухайгаа ярих байх. Засгийн газрын гишүүдийг огцруулах, томилох асуудлыг зэрэг оруулж ирэх хуулийн боломж байхгүй. Тодруулбал, сайд нар нь огцроод орон тоо нь гарах ёстой болно. Дараа нь Засгийн газрын гишүүнд  нэр дэвшигчдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой зэрэг хуулийн процедурууд бий. Бид бүлгийн дүгнэлтдээ Засгийн газраа аль болох шуурхай бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Ургац хураах цаг ойртсон байна. Олон наадам дараалан үргэлжиллээ. Тэгэхээр гүйцэтгэх засаглалаа түргэн бүрдүүлэх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьсан. Зөв ажил хийвэл дэмжээд явна, харин буруу байвал хатуу хариуцлага тооцно гэдгээ ч анхааруулсан. Өмнөх Засгийн газар АН, МАН гэсэн хоёр хөл дээр тулж байсан. Харин та нар өнөөдөр сууж байгаад өрөөсөн хөлөө хөрөөдөж хаялаа гэдгийг би өнгөрсөн чуулганы үеэр хэлсэн. Өрөөсөн хөл дээрээ догонцож яваа хүн мэдээж хэцүү байна шүү дээ. Гэвч энэ бол АН-ын гаргасан улс төрийн шийдвэр. Энэ нь улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хүндрэл рүү улс орныг чирэх шийдвэр болсон байх.

 

Улс төрийн тогтвортой байдал гадны хөрөнгө оруулагчдыг татах чухал нөхцөл болоод байсан.Тэгэхээрулс төрийн хүрээнд өрнөж буй энэ үйл явц гадны хөрөнгө оруулагчдад эргээд эргэлзээ төрүүлэхээрбайдлыг үүсгэчих шиг боллоо. Цаашид эдийн засаг ямар байна гэж харж байна вэ?

 

-Улам хүнд тал руугаа явчихлаа. Хэрэв Засгийн газар жаахан тогтвортой байсан бол Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтууд эхлээд, эдийн засагт мөнгө орж ирж, эргэлтэд ороод явах магадлал харагдаж байсан. АН-ынхан Тавантолгойгоо будлиулалгүй, шийдээд эхэлсэн бол бас нэлээд их хэмжээний орлого эдийн засагт орж ирэх байлаа. Харамсалтай нь үүнийгээ хийж чадсангүй. Гадаадын хөрөнгө оруулагчид манай намынхантай уулзахдаа Монгол улс төрийн тогтворгүй байдалтай байгаа учраас хөрөнгө оруулахаасаа айж байна гэдгээ шулуухан хэлдэг. Уг нь хоёр том нам нэгдсэн тул улс төр нь тогтвортой байх нөхцөл бүрдлээ гээд хөрөнгө оруулагчид буцаж ирэх эхний нөхцлүүд үүсч байгаа харагдаж байсан бол одоо тэр нь байхгүй боллоо. Ингээд засаг хэд ч эргэх магадлалтай ийм байдал үүсэхээр гадныхан  Монголд хөрөнгө мөнгөө хийхгүй. Байсан хэдээ гаргаж аваад нутаг буцаж байх шиг байна. Эдийн засаг муу байна гэдэг цаашид улс орны нөхцөл байдал улам хүндрэх байх гэж дүгнэж  хэлэх байна.

 

Хүний эрхийн дэд хорооны дарга тэрээр ярилцлага өгснийхөө дараа Цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан таван иргэнийг, түүний дотор ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг эргэхээр явсан юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene heruulch avgai shig balai yum yariad ner hundee unagaal
2015-08-10
Зочин:
Өлргүй болгодгоороо Н Энхбаярыг засагт оруулж ажиллуулбал МАН -с дээр байлгүй дээ Өргүй болгочих ч юм билүү
2015-08-10
Зочин:
Энэ Отгонбаяр бол засаршгүй гэмт хэрэгтний зан авиртай хүн гэдгийг twitterээс харахад болно.Налайхад сургууль барих тендэрт 2 тэрбум төгрөг гүйцэтгэгчээс нэхэж өөрийн рекетчдээр дамжуулж машинаар дайруулж гэмтээж авлигын мөнгөө нэхэж эрүү үүсгэгдээд шалгагдаж байгаа нөхөр.16 онд унавал Дондог шиг шууд шорон руу очигдахаа хүлээж байгаа нөхөр.Наана худал юм рьж нөгөө Нямдорж ах шигээ шударга дүрд тоглож жагсаалтаар үлдэхийн тулд юү ч хийж мэдэх нөхөр гэж олон түмэн ярьж байна.Яахав солиорол гэж үзэхээс өөр юм байхгүй
2015-08-10
Зочин:
Энэ Отгонбаяр бол засаршгүй гэмт хэрэгтний зан авиртай хүн гэдгийг twitterээс харахад болно.Налайхад сургууль барих тендэрт 2 тэрбум төгрөг нэхэж өөрийн рекетчдээр дамжуулж машинаар дайруулж гэмтээж авлигын мөнгөө нэхэж эрүү үүснэндээд шалгагдаж байгаа.16 онд унавал Дондог шиг шууд шорон руу очигдахаа хүлээж байгаа нөхөр.Наана худхл үнэн юм рьж нөгөө Нямдорж ах шигээ шударга дүрд тоглож жагсаалтаар үлдэхийн тулд юү ч хийж мэдэх нөхөр гэж олон түмэн ярьж байна.Яахав солторол гэж үзэхээс өөр юм байхгүй
2015-08-10
irgen:
odoo bolnoo naad vgiig chin olon ch udaa sonsloo bitgii hayagaa manaad bai
2015-08-10
irgen:
odoo bolnoo naad vgiig chin olon ch udaa sonsloo bitgii hayagaa manaad bai
2015-08-10
irgen:
odoo bolnoo naad vgiig chin olon ch udaa sonsloo bitgii hayagaa manaad bai
2015-08-10
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ:
ОДОО БОЛОО ШДЭЭ ЯМАР ИХ ГОНГИНДОГ ЮМ БЭЭ ЭНЭ МАН НӨХДҮҮД ЭД НАРТ ЗАНГАРГА ГЭЖ Л ЛАВ АЛГА ЭНЭ НАМЫН ЕРӨНХИЙ НАРЫН БИЧГИЙН ДАРГА УРАН САЙХАН ЯРЬСАН САЙХАН ХУДАЛЧ БАЙНА ЛЭЭ ТӨРИЙН АЛБААР ЯАЖ ТОГЛОСОНГ НЬ АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААР ЖИШЭЭ АВХАД ХАНГАЛТТАЙ ЗҮГЭЭР ЭНГИЙН НЭГЭН ИРГЭНГ ТУС ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЖ ОЛОН МЯНГАН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ГАРГУУНД НЬ ХАЯЖ ЧАДДАГ Л ЭР ДЭЭ. ЭНЭ АЛБАНД ДАРГА ХҮНИЙ БУРУУ ГАРГАСАН НЭГ ҮГ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСТАЙ ДҮЙЦЭХИЙГ ТЭР МАЛ ДААНЧ БОДООГҮЙ Л БАЙХ
2015-08-10
зочинф:
Хүүхээ өнөө 450 сая доллорын хэрэг юу болсон бэ? Муу авгайгаа золионд шаачихсан юм биш биз. Яаж ч аргалаад яаж ч их мэдээд 2016 онд МАНАН сураггүй гэдгийг ойлго оо хүү минь.
2015-08-10