“Хоёрдугаар хүн”-ий төрөлх араншин
2015-08-10

 

УИХ-ын даргад хэн нэг нь таалагдах албагүй, тэр дундаа төрийн түшээд. Тиймээс түмнээс сонгогдсон төрийн элчийн үг таалагдахгүй байгааг хувийн сэтгэл хөдлөлдөө автан илэрхийлж, техникийн хүчээр дууг нь хорих асуудал УИХ-ын даргын хариуцах үүрэгт тусгагдаагүй. Харин таалах эсэх нь түүний эрх. УИХ-ын чуулганы танхимд гишүүд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй дэгтэй. Магадгүй, дэгийн энэ заалт УИХ-ын даргад ч үйлчилнэ. Гэхдээ хэлсэн үгнийхээ төлөө гэсэн болохоос хийсэн үйлдэлд хариуцлага ноогдуулахгүй гэсэн заалт байхгүй.

 

УИХ-ын дарга бол Ерөнхийлөгч бус Ерөнхий сайд ч биш. Парламентад өөрөөсөө гадна 75- эрхмийг зохицуулах үүрэгтэй нэгэн. Хэлэлцэж байгаа асуудал дэмжих эсэхийг спикер ба 75-ын харьцаатай шийдэгддэг. Гэхдээ З.Энхболд даргын хувьд үе үеийн УИХ-ын дарга нараас илүүрхэх давуу эрх байгаа.  Тэр нь эрх баригч АН-ын дарга гэдэг утгаараа өнөөдөр парламентад олон суудалтай АН-ын гишүүд түүний бодлогыг хэрэгжүүлж, Засгийн газарт хамтарсан бусад нам эвсэл ч үг дуугүй дагах нөхцөл бүрдсэн. Энэ эрх ямба зөвхөн АН-ын бүлгийн гишүүдэд хамаарна гэдгийг З.Энхболд дарга санаатай, санаандгүй андуурчихаад байдаг бололтой.

 

Ер нь төр барилцаж байгаа, лидер хүн асуудалд хувийн бус хувьсгалын, нийтийн бодлогоор хандах ёстой гэдгийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод сануулчихмаар. Тэрбээр мэдээлэл технелогид гаршсан, Монголдоо №1 гэдгийг түүний үеийнхэн андахгүй, хожуу төрсөн бид ч үндэсний анхны өнгөт телевизор Монел-оор гадарлана. Харин мэдээлэл сүлжээ холбооны инженерийн ухааныг З.Энхболд өнөөдөр улс төрд гарамгай ашиглаж байгаа нь түүний давуу тал. Парламентын танхимыг технологижуулаад хурууны өндгөөр хэн нэг гишүүний үгийг хаах нь түүнд хормын төдий үйлдэл. Даанч манай гишүүд орчин үеийн мэдээллийн эринд шүтээд, маргааш үгээ хаалгахаа гадарлаагүй гэнэдсэн, гэхдээ улстөрчид давааны цаадахыг харж байх ёстой шүү дээ. Тиймээс өөрсдийнх нь сэтгэлгээ, мэдлэгийн төөрөгдөл, хоцрогдол яваад байгааг хүлээн зөвшөөрөх биз, тэр дундаа МАН-ынхан.

 

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд АН, МАН, бусад хүчний гишүүдээс хэн ч бай өөрт таалагдсаных нь үгийг дэгийн хуулийг зөрчин байж хугацаа сунган хэлүүлж, таалагдаагүй авир гаргасан нэгний үгэнд секундын ч боломж олгодоггүй.

 

Ер нь эв нэгдлийг хангах гэхээсээ бусдыг зөрчилдүүлэхдээ сурамгай. Ц.Нямдорж, О.Баасанхүү нарын гишүүд хэн нэгнийг, тэр дундаа АН-аас бусад хүчнийхэн хоорондоо мэтгэлцвэл хэлэх үгийг нь дуустал микрофоныг нь нээлттэй байлгахаа мэднэ. Басхүү өөрийнх намын гишүүд фракц бүлэглэлээрээ мэтгэлцэж, хэрүүлийн алим шидэлцэхэд олон нийтийн уур амьсгалыг өөрийн талд эргүүлж чадна. Тухайлбал, Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар огцорч, шийдлийн Засгийн танхимын бүрэлдэхүүнийг томилох үед гишүүн Н.Батбаярыг үг хэлүүлэхгүй “Чи согтуу байна, харьж амар” гээд л микрофоныг нь хааж, амыг нь барих жишээтэй.

 

Өөрийг нь шүүмжлэх төдийд хувийн араншингаа барьж чаддаггүй дутагдалтай нь “Тавантолгой”-н асуудал дээр тод илэрсэн. Өнгөрсөн хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга “Тавантолгой”-н төслийг УИХ-аар нээлттэй хэлэлцүүлж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг баталгаажуулна, эргэж харах зүйл байна” гэж хэлсэн. Харин Монгол Улсын сайд, “Тавантолгой”-н ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан түүний хэлснийг үгүйсгэж, “УИХ-ын даргад очсон нь “Тавантолгой”-н хамгийн сүүлийн хувилбар биш. Энэ төслийн хэлэлцээрийн хамгийн сүүлийн хувилбар ажлын хэсгийнхэнд байгаа. Буруу мэдээлэл хүрсэн байна” хэмээн хэвлэлээр мэдээлсэн. М.Энхсайхан сайдын мэдээллийн дараагаар АН-ын бүлэг хэвлэлийн хурал зарлахад УИХ-ын дарга оролцож, “М.Энхсайхан шиг хүн надад заадаггүй юм” хэмээн бие барьж чадахгүй агсамнаад авсан.

 

Өнөөдөр сөрөг хүчний өнцгөөс МАН-ын гишүүд “УИХ-ын дарга үг хэлэх эрхийг боомиллоо” гэж байгаа болохоос бус өөрийн нь намын гишүүд ч аль эртнээс үүнийг хүлээн зөвшөөрсөн зүйл. Тиймээс л УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өнөөдөр парламентат засаглалыг төрийн түшээдэд мэдрүүлж, гүйцэтгэх засаглалаа зангидаж, Ерөнхийлөгчийг бэлгэдэл гэдгийг нотолж чадсан.

 

Ер нь тэгээд эрх мэдэл байхад мөнгө юу ч биш. Засгийн газрын тэргүүн гэдэг бол улсын санг зохицуулагч мэдэлтэн. Тиймээс ч парламентад олон суудал авсан намын дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч байх уламжлалт ойлголтыг З.Энхболд дарга халж, парламентат засаглалыг мэдрүүлснээрээ үе үеийн спикерүүдээс онцгойрох биз ээ. Мөнгө эрх мэдлийг дагаж салхилдаг аж. Өнөөдөр эрх баригч хүчин АН-ын гишүүд мөнгийг бус эрх мэдлийг дагаж далдагнасан байгаа. Угтаа, өмнөх уламжлалаар Ерөнхий сайдаа дагаад л нахилзаж байхаар. Хуучны юм ул болж, шинэ зүйл зул болдог хойно, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ч дэм өгөөгүй гишүүддээ тунирхах хэрэггүй биз.

 

УИХ-ын дарга гэдэг манайдаа хоёрдугаарт эрэмбэлэгддэг төрийн өндөр дээд албан тушаалтан. Өнөөдөр энэ өндөр дээд албан тушаалыг хашиж байгаа эрхмээс төрөлх араншин нь үе үе цухалсаар. Угтаа төрөлх араншингаа дарж, төрийн хар хүний ноён нуруу,  буурь, тулх заамаар.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Ha ha:
Дор нэг нөхөр Энхболд даргыг дэмжиж байна. Моральгүй гишүүдийн амыг барих эрх нь зөв. Дараагийн ерөнхийлөгч шүү та. Амжилт! гэнээ. Ерөнхийлөгч болоод бүгдийн амыг барих хэрэгтэй гэж байгаамуу
2015-08-11
Bi:
Enkhboldiig demjij baina. Shudarga hun shuu.
2015-08-11
Зочин:
golon golon haraad beltreg shig hun de
2015-08-11
Иргэн:
Манайх хаант засагтай, эсвэл дарангуйлагч засагтай байгаад энэ хүн тэргүүлж байсан бол яанаа
2015-08-11
Зочин:
Тэр үеийн Батмөнх дарга төрийн дээр гарсан намаа яаж булгах вэ гэж асудалд хандаж байсан. Одоогийнх болохоор намаа яаж төрийн дээр гаргах вэ гэж хандаж байна
2015-08-11
Bosoo:
Ulsaa hudaldhaas siihgui bga 2 namiin biznesiin bulegleld eh oron gazar nutag baigaliin baylagaa hamgaalaj chadaj bga hun shuu.Harin ih shudarga hun shuu zarim bulegleld taalagdahgui bolhoor unagaah sanaa ih baidag ch chadahgui l bga biz dee 2016 onii songuulid namaa ylaltand zaaval hurgene harj l bgaarai.M.A.N ahij ylahgui ungursun horvoo bolson
2015-08-11
zochin:
Eeriigee haan geed bodchihson ene muu gulug zailbal taarna. Tegvel Mongolyn uls tur eruuljine. Ardchilsan namd jinhene ardchilal bii bolno. Es buguus ardchilsan nam sunulee.
2015-08-10
Зочин:
Энхболд даргыг дэмжиж байна. Моральгүй гишүүдийн амыг барих эрх нь зөв. Дараагийн ерөнхийлөгч шүү та. Амжилт!
2015-08-10
Зочин:
Энхболд даргыг дэмжиж байна. Моральгүй гишүүдийн амыг барих эрх нь зөв. Дараагийн ерөнхийлөгч шүү та. Амжилт!
2015-08-10
maart:
Daraagiin ikh khuraliin darga yamar baikhiig l zamiig n zaagaad medruuleed ogloo doo.Manai ulsiin tor zasag khuli durmeer bish,khuvi khunii uzemj,torolkhiin zan,osh khonzongoor yavakh yum daa...
2015-08-10
zochin:
ugaasaa khamgiin ikh khuuli zurchsun khun ni khamgiin tom duugardag gedgiig kharuulaad baigaa yum bish uu ternees bish gargaj baigaa zan ni ulsiin khun bish gedgiig kharuulaad baikhad yu ch khel j chadakhgui baigaa ni bukh namiinkhan baritsaand orchikhson yum bish uu khurkhii amitad
2015-08-10
Дондог:
Монголд парламентын засаг таарахгуй байгааг суулийн 25 жил харуулж байна.энэ хугацаанд манай их хурал тоголдоржиж боловсронгуй болгох хангалттай хугацаа онгорсон.одоо уеэ онгороосон нямдорж,лундэжанцан,гончигдорж,амаржагал мэтийн улсууд зайгаа тавьж огмоор юм.зи дарга бол монголын гитлер.ман-ых оорсдээ зи даргад дээрлуулхэж суувал хохь ш дээ
2015-08-10
Зочин:
Niigemsheegui bertegchin zandaa darlgdsan lud bna
2015-08-10
Зочин:
их хурлын дарга хурлаа л удирдаач. гүйцэтгэх засаглалын ажилд хөндлөнгөөс хөлөө бүү дүр
2015-08-10
Зочин:
МАН-ынхан яаж төрийн албыг тогтворгүшй гэр бүлтэй адилтгаж эхнэр нөхөр 2 гшиг юм ярьж яаж доог тохуу болж байна.Рэкэтч гамт хэрэгтэн Отгонбаяр twitterээр ямар танхай нөхөр гэдгийг хараарай.МАН-ынхан эрх мэдэлгүйгээр турж үхнэ л дээ.16 АН-д ард түмэн нэг удаа олонхи болгож ажил хийлгэж нэг үзье.МАН-ын хулгайч нар шорон руу ачигдахыг нь нэг үзье гэж хүмүүс яриад байна.Үнэний ортой байхаа
2015-08-10
Зочин:
Коммунист яргачдын буурийг сахиж үлдсэн МАН-ынхан уяатай зуудаг нохой шиг архирч аргаа барж байна даа.Ард түмэн та нар 26-тай нь уясан шүү.Та нар эрх мэдэлгүйгээр ард түмэндээ захирагдаж олонхио хүндэтгэж үзсэн үү.Та нарын энэ арчаагүй аргаа барсан үлйдлтйг ард түмэн бүр цомхтгоно 16 онд хараарай.
2015-08-10
Даваа:
Ё.Отгонбаярын хэлсэн үгийг З.Энхболдын таалалд нийцээгүй хэмээн микрофоныг хааж УИХ-ын гишүүний эрхэд бүдүүлгээ халдсаныг яагаад дурдахгүй байгаан?
2015-08-10
zochin:
gishuun baitugai erunhii saidaa doromjlood suusan
2015-08-10
Zochin:
ene hun olon jil uls turiin togoond chanagdsan. altnii deregdeh guuli sharlana gej ardiin ug baidag. mongol turd tudiiguus udii hurtel yu hiisniig er oilgosongui. yadaj usii ni uuval yosii ni dagan geed yos zuigees ni suraltsahgui!!! hel yariagaa tsegtselj surmaar yum. Gishuun baitugai gishuunee doromjlood suugaad baisan.
2015-08-10
zochin:
gishuun baitugai erunhii saidaa doromjlood suusan
зочин:
Зайлуулаач энийг,Наад хүнээрээ даргалуулбал АН удахгүй дээ.
2015-08-10
mobgol:
Uheesei muu beltreg
2015-08-10
Нэг л зүйл маш ойлгомжтой:
Зандаахүүгийн Энхболд гэх энэ хүнийг УИХ даргаас нь авч хаяж, дахин төрийн өндөр алба руу явуулахгүй л байх хэрэгтэй байна даа. Энэ хүний цээжинд ерөнхийлөгчийн сэнтий багтаад ундсан байхд аа. Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг, бэлтрэгийг томроогүй дээр нь дарж авахгүй бол хөндлөнгийн амьтаныг битгий хэл эзэн ээ хүртэл барьж идэх нь.
2015-08-10
Зочин:
Энхболдын хууль бус суудал монгол төрийн дампуурлыг зарлаж байна. Энхболд төрийн хүн биш намын хүн гэдгээ баталж байна. Сонгуулийн листний гарууд төрөөр тоглож байна.
2015-08-10