Талибанчууд цагдаагийнхны аминд хүрчээ
2015-08-10

Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэл Кундуз мужид дараалласан халдлага үйлдэж, 29 цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид цагдаагийн албан хаагчдыг Засгийн газраа дэмжсэн хэмээн буруутгаж, амь насанд нь хүрчээ. Тус улсын Дотоод яамны мэдээлснээр “Амиа золиослогч этгээд Кундуз мужийн цагдаагийн газрын байрны өмнө халдлага үйлдсэн. Энэхүү халдлагаас 35 минутын дараа дахин дэлбэрэлт болсон” гэжээ.

 

“Талибан” бүлэглэл дээрх халдлагыг үйлдснээ хүлээн зөвшөөрчээ. Тэдний халдлага үйлдсэн шалтгаан нь удирдагч Муллах Омартай холбоотой гэнэ. Сүүлийн үед Омарыг амиа алдсан хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа. Тус бүлэглэл “Муллах Омар амиа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Дахин Омарыг амиа алдсан хэмээн мэдээлсэн тохиолдолд Кабул хотноо цус урсгах болно” гэж мэдэгджээ.

 

Талибанчууд өнгөрсөн баасан гаригт Кабул хотноо халдлага үйлдэж 50 хүний аминд хүрсэн бол энэ амралтын өдөр Чадара тосгонд дэлбэрэлт зохион байгуулж 28 хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
NOVSHNUUDIIG
2015-08-10