13 компани нэгэн зэрэг дампуурлаа зарлах уу
2015-08-10

Монголын Төмөр Замын нэгдсэн холбоо, МТЗ-ын барилгачдын холбооноос хамтран Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

 

Монголын Төмөр Замын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо “Samsung C&T компани 2012 оны тавдугаар сарын 06-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай  нийт 483 сая ам.долларын өртөг бүхий “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих “Барилгын гүйцэтгэгчийн гэрээ”-г байгуулсан. “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын ажил энэ оны хоёрдугаар сараас хойш бүрэн зогссон. Энэ шийдвэрийг тус ажлын ерөнхий гүйцэтгэгч Samsung C&T компани гаргасан” гэлээ.  

 

МТЗ-ын барилгачдын холбооны гүйцэтгэх захирал С.Билгүүн “Энэ гэрээг байгуулсны дараа Samsung C&T компанийн зүгээс монголын 13 компанийг туслан гүйцэтгэгчээр шалгаруулж, хамтран ажиллахаар болсон. Газар шорооны ажлыг гардан гүйцэтгэсэн эдгээр 13 компани 1200 гаруй ажилтантай. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ажил зогссон бөгөөд нийт газар шорооны ажлын 86 хувь хийгдсэн гэсэн мэдээ байгаа. 

 

Эдгээр компаниуд нийтдээ 73 сая ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ хийж тус ажлаа гүйцэтгэж дуусгасан хэдий ч Samsung C&T компаниас 60 орчим сая ам.долларыг өнгөрөгч оны сүүлч гэхэд шилжүүлээд байсан. Ингээд энэ он гарч хоёрдугаар сард ажлаа эхлэх гэж байтал хоёрдугаар сарын 6-ны өдөр ерөнхий гүйцэтгэгч Samsung C&T компаниас ажлаа зогсоо гэсэн мэдэгдэл ирсэн. Бид Ерөнхий гүйцэтгэгч Samsung C&T компанитай интернэтээр холбогдоход “МТЗ” ТӨХК-иас орж ирэх санхүүжилт зогссон учраас туслан гүйцэтгэгчдийн ажлыг зогсоож байна гэсэн тайлбарыг өгсөн” гэв.

 

“МТЗ” ТӨХК-ийн зүгээс одоогийн байдлаар Samsung C&T компанид 212 сая ам.долларыг шилжүүлээд байгаа ч санхүүжилтгүй болсон учир гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгчид мөнгө шилжүүлэх боломжгүй болоод байна. Туслан гүйцэтгэгчдийн ажлын хөлсийг гүйцэд өгөөгүйгээс шалтгаалан зарим туслан гүйцэтгэгч компани дампуурлаа зарлахад хүрээд байна. Тиймээс зохих төлбөрийг туслан гүйцэтгэгчид шилжүүлэх хэрэгтэй байна.

 

Бид өнөөдөр үндэсний компаниудаа төлөөлөн мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байна. Эрхэм түшээд та бүхэн уг төслийг цааш нь явуулах уу, эсвэл зогсоох уу? гэдгээ шуурхай шийдэх хэрэгтэй байна.Төмөр зам тавих гээд байгаа юм уу, үгүй юм уу? гэдгээ шийдээд өг. Хэрвээ төслийг цаашид үргэжлүүлэх бол мэргэжлийн хүнээр удирдуул. Ажлаа мэддэггүй, хариуцлагагүй дарга нар хэрэггүй” хэмээн Монголын Төмөр Замын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо хэлсэн юм.

 

Ингээд төрийн гурван өндөрлөгт илгээж буй мэдэгдлийг хүргэж байна. 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
TOR OROO TOL:
DAMPUURVAL TOR HARIUTAH HEREGTEI TOR BUH MONGOO TOL OROO TOL
2015-08-10
shaa sha:
niit sanhuujiltiinhee 90 eed huviig avsan kompani dampuurdaggui yum aa bitgii hudlaa shaatsgaa davarsan pizdanuud bitgii og
2015-08-10