Монгол орноо сурталчилах ажлыг Хэнтий аймгаас эхлүүлнэ
2015-08-10

Зуун сэтгүүлч, зуу гаруй мянган иргэдийг хамрах “I love Mongolia түншлэл 2015” багийнхан ирэх сарын 2-нд замд гарахаар болжээ. 21 аймгийг нэг сарын дотор тойрох энэхүү аялалаа Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтийгээс эхлэн нар зөв тойрохоор төлөвлөсөн аж.  

 

Энэхүү аялалын хүрээнд “Шилдэг татвар төлөгч”-ийн ярилцлага, “Миний нутгийн өв” ЮНЕСКО, соёлын өвийн санд бүртгэлтэй, шинээр бүртгэгдэх урлаг соёлын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн, “Боловсрол” яармаг, Аймгийн ангийн дарга нарын анхдугаар зөвлөгөөн, “Оргилоо тодорхойл” нутгийн идэвхтэй иргэдийн сайн үйлсийн илтгэл хэлэлцүүлэг, “Миний нутгийн брэнд” нээлттэй үзэсгэлэн худалдаа, “Хамтдаа гүйцгээе” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн бүх нийтийн гүйлт, “Эрүүл Монгол” эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөлгөөн зэрэг ажлыг аймаг бүрт зохион байгуулах юм байна.

 

Ингэснээр Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч татвар төлөгчдийг бодитоор дэмжих, орон нутгийн хүүхдүүд гадаад, дотоодын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, идэвхитэй иргэдийг алдаршуулах, дэмжих, оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Мөн үндэсний соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлд өвд бүртгүүлэх, соёл урлагийн санд архивлан бүртгэх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг идэвхижүүлэх ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин