Өсвөрийн шатарчид гурван мөнгө, найман хүрэл медаль хүртжээ
2015-08-10

Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван  хотод энэ сарын 3-10 өдрүүдэд боллоо. Нийт 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцсон уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 17, эмэгтэй 13 тамирчин оролцсон байна.  Багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажиллажээ.

 

 

Эмэгтэй 12 насны ангилалд С.Тамир  мөнгөн медаль, 10 насанд Мөнгөнзул мөнгө,  14 насанд Т. Номиндалай хүрэл, 10 насанд Б.Алтантуяа хүрэл, Г.Халиунаа 8 насанд хүрэл, эрэгтэй 10 насанд Г.Халиунаа хүрэл, Эрэгтэй 10 насанд Г.Амартүвшин хүрэл, 12 насанд Б.Батсүрэн хүрэл, Ц.Анударь 8 насанд мөнгө, Б.Алтантуяа 10 насанд хүрэл, 14 насанд Т.Номиндалай хүрэл, Блицийн төрөлд Н.Наран-Эрдэнэ хүрэл медал тус тус хүртэж, нийт гурван мөнгө, найман хүрэл медаль хүртсэнээр  тэмцээн өндөрллөө.   

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин