Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо
2015-08-11

Монгол, Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, соёл, хөдөлмөр эрхлэлт, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд хөгжиж байна. Тэр дундаа хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд батлан хамгаалах салбарын харилцаа жинтэй байр суурь эзлэх болжээ.

 

Өнөөдөр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Батлан хамгаалах яам хоорондын "Цэргийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр" болон хоёр улсын цэргийн харилцааны суурь болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд өргөжин хөгжиж, бүх төвшний айлчлал солилцоо, яам хоорондын зөвлөлдөх уулзалт тогтмол зохион байгуулагдаж байгаа аж.

 

Хоёр орны Батлан хамгаалах яам хоорондын  7 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо боллоо.

 

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн байдал болон цаашдын төлвийн талаар санал бодлоо солилцож, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар шинэ санал санаачлага дэвшүүлсэн ажил хэрэгч уулзалт болжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин