Талибанчууд нисэх буудалд халдлага үйлджээ
2015-08-11

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах олон улсын нисэх буудалд Талибанчууд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр таван хүн амиа алдаж, 16 хүн хүндээр шархтсан байна. Энэхүү халдлагыг захиалсанаа “Талибан” бүлэглэлийн шинэ удирдагч Муллах Актар Мансон хүлээж, “Биднийг басах хэрэггүй” гэж мэдэгджээ.

 

Кабул хотын цагдаагийн газрын орлогч дарга Сайед Гул Ага Роухан сэтгүүлчдэд “Амиа золиослогч этгээд нисэх буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт өөрийгөө золиослосон. Тэрээр тэсрэх бөмбөг ачсан ачааны машин жолоодож байсан гэж гэрчүүд мэдээлсэн” гэж ярьжээ. Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани дээрх халдлагын дараа Кабул хотын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг Батлан хамгаалах яамны удирдлагуудад үүрэгдэж “Хэт даврагчид бидэнтэй дайтахыг хүсч байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин