Аварга гарт хүү геннисийн номонд багтав
2015-08-11

Энэтхэгийн зүүн мужид амьдардаг 9 настай Мухаммед Калем гэх хүүгийн гар дэлхийн геннисийн номонд багтаж, “Дэлхийн хамгийн том гартай хүн”-ээр тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүүгийн гар ер бусын том бөгөөд 9 хуруутай аж.

 

 

Калемийн гар хоёр настайгаас нь гэнэт томорч эхэлжээ. Нарийн шинжилгээгээр хүүгийн гар хавдартай нь тогтоогдсон аж. Хүүгийн баруун гар нь найман кг бол зүүн гар 6.5 кг жинтэй гэнэ. Гэр бүл нь санхүүгийн боломжгүй учир хавдар нь үрэвсэж, улмаар Калемийн цээж нь үеийнхнээсээ том, булчинлаг харагдах болжээ.

 

Том гарт хүүг хөршүүд нь “Чөтгөрийн хараал” гэж дууддаг байна. “Хүүгийн гарыг хэрхэн эмчлэх талаар ямар нэгэн сурах бичиг, анагаахын түүх, интернетэд байхгүй. Тиймээс бид мухардаад байна. Азаар хүүгийн гар өвддөггүй” гэж орон нутгийн эмнэлгийн их эмч Рул Ратан гэж мэдэгджээ.

 

Калим “Хүүхдүүд миний том гарнаас айдаг. Би энэ гарнаас залхаж байна” гэсэн бол хүүгийн аав 45 настай Мухаммед Шамин “Калемийн гар геннисийн номонд багтлаа. Одоо хүүгийн минь талаар бүгд мэдэх байх. Тун удахгүй баяртай мэдээ ирэх байх. Хүлээж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин