Гадаад валютын дуудлага худалдаа боллоо
2015-08-11

2015 оны өнөөдрийн буюу наймдугаар сарын 11-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1983.80-1989.52 төгрөгийн ханшаар 30.55 сая ам.доллар, 319.55-320.51 төгрөгийн ханшаар 130.0 сая юань худалдан авах саналыг үндэслэн, Монголбанк 1988.00 төгрөгийн хаалтын ханшаар 14.9 сая ам.доллар, 320.11 төгрөгийн ханшаар 85.0 сая юань тус тус худалджээ.

 

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 59.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 10.0 сая ам.доллар зарах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн байна.

 

Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.



Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.  


Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
DOLLARIIN HANSH NABS UNAASAI MONGOL TOGROG HVCHTEI DEE
2015-08-11