Шведэд халдлага гарч, хоёр хүн амиа алджээ
2015-08-11

Шведийн Вестерос хот дахь “IKEA” дэлгүүрт гэмт этгээд халдлага үйлдсэн тухай “www.theguardian.com” мэдээллээ. Хүйтэн зэвсэгтэй эрэгтэй дэлгүүрээр үйлчлүүлж байсан 40, 45 настай эрэгтэй, эмэгтэй хоёрыг хутгалж, аминд нь хүрчээ. “Халдлагад өртөж хутгалуулсан 22 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа” гэж Вестерос хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Дэлгүүрийг дээрэмдэж, хүний аминд хүрсэн 37 настай эрэгтэй баривчилсан гэдгийг цагдаагийн газраас онцолжээ.

 

Халдлага гарах үед дэлгүүрт 100 гаруй байсан бөгөөд хутгатай этгээд касс дээр очиж, “Мөнгөө өг” хэмээн хашгираад дараа нь хажуудаа зогсож байсан хүмүүс рүү халдсан гэв. “VLT” сонин “Хууль сахиулах байгууллагын ажилтнууд дэлгүүрийн камерыг баримт болгон хураан авч, ажилчдаас мэдүүлэг авч эхэлсэн” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин