Улаанбаатар эдийн засгийн клубын уулзалт болж байна
2015-08-11

“Улаанбаатар эдийн засагчдын клуб”-ын уулзалт яг одоо Туушин зочид буудалд болж байна. Уулзалтад   Хавайн их сургуулийн профессор, эдийн засагч, улс төрч Кэн Скүүллэнд "Худалдаа, цагаачлал, бизнес эрхлэгчид: Хөгжил цэцэглэлтийн зам" сэдвээр итгэл тавьж байна.

 

Кэн Скүүллэнд АНУ-ын Олон улсын худалдааны комисс, Худалдааны яамны олон улсын эдийн засагчаар ажиллаж байжээ. Мөн Аляска, Японд илтгэл уншиж байсан байна. Тэрбээр Хавайн хүний эрх чөлөөний радио хөтөлбөрийг хөтөлж, АНУ-ын Конгресст гурван удаа сонгогдсон юм. Одоо Хавайд олон улсын ардчилсан, либерал байгууллагад ажиллан, Хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн алба хашиж байна.

 

Уулзалтаар аж ахуй эрхлэх, эдийн засгийн хөгжилд үзүүлэх худалдаа, шилжих хөдөлгөөний ач холбогдлын тухай болон нээлттэй худалдаа, шилжилт хөдөлгөөн нь бизнес эрхлэх, ажил эрхлэлтийг өсгөх, эд баялаг бий болгох боломжуудын талаар ярилцаж байгаа аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин