Кидман амьдралаараа кино хийнэ
2015-08-11

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман өөрийн амьдрал буюу хайрын түүхээрээ дэлгэцийн бүтээл хийхээр болжээ. Тэрбээр энэхүү киноныхоо гол дүрд өөрөө тоглох гэнэ. Харин экс нөхөр Том Круз болон өнөөгийн нөхөр Кейт Урбаны дүрийг сонгон шалгаруулалтаар тодруулахаар болжээ.

 

Жүжигчин бүсгүй Австралийн “Vogue” сэтгүүлийн ирэх сарын дугаарыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би энэ амьдралдаа гайхалтай эрчүүдтэй учирсандаа баярладаг. Тэд миний амьдралыг гэрэлтүүлсэн. Миний хайрын түүх үнэхээр агуу, баялаг. Нэг зохиолч над дээр ирээд хайрын түүхээрээ кино хийх бодол байна уу гэхэд их гайхаж байлаа. Дараа нь бодоод байхад яагаад “Николь Кидман өөрийнхөө амьдралаараа кино хийж болохгүй гэж” гэх бодол төрсөн. Миний бодлоор 2017, 2018 онд энэхүү кино бэлэн болно” гэж ярьжээ.

 

Өмнө нь жүжигчин Жулиа Роберт оператор Дэнни Модертэй хэрхэн танилцаж, гэр бүл болсон тухайгаа өгүүлсэн “Миний амьдралд орж ирсэн эр хүн” киног бүтээж байсан юм. Энэхүү киноны гол дүрд Жулиа тоглосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин