С.Бямбацогт: С.Эрдэнийн тушаал хууль бус
2015-08-11

Гэрэл зургийг MPA.MN

 

МАН-ын зургаан сайдыг огцруулах УИХ-ын чуулган дээр Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан С.Чинзоригийг яамандаа хууль бус томилгоо хийсэн хэмээн гишүүд нэлээн баалсан. Тэгвэл С.Чинзоригийн “алдаа”-г үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “засч” эхэлжээ. Тэрбээр Ерөнхий сайдын үүрэг хавсран гүйцэтгэтгүүлэх захирамж гарсан өдөр тушаал гаргаж, Хөдөлмөрийн яаманд багагүй томилгоо хийжээ. Ингэхдээ нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн удирдах албатнуудыг халж, сольжээ. Түүний энэ шийдвэрийг МАН-ынхан эсэргүүцэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулав.

 

-С.Эрдэнэ сайд Хөдөлмөрийн яаманд томилгоо хийжээ. Үүрэг гүйцэтгэгч өмнөх сайдын тушаал хүчингүй болгох эрх бий юу?

 

-Ерөнхий сайд МАН-ын зургаан сайдыг чөлөөлснийхөө дараа маш хурдан тамгыг нь хурааж авсан. Тэгээд бусад сайд нараа үүрэг гүйцэтгэгчээр томилж, ажлыг нь давхар хариуцуулсан. Үүрэг гүйцэтгэгч сайд бол шийдвэр гаргаж болно. Гэхдээ хуулийн хүрээнд шийдвэр гаргах ёстой. Өмнө нь Я.Санжмятад Хөдөлмөрийн сайдаар гурван жил ажиллахдаа яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг хуулийн дагуу жинхлээгүйгээс болж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дарга нар үүрэг гүйцэтгэгчийн статустай ажиллаж байсан. Бүх сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлууд, яамдын ажилтнууд ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл хууль бусаар ажлаа явуулж байсан. Үүнийг С.Чинзориг сайд хуульд нийцүүлж, холбогдох албан тушаалтнуудыг томилсон. Гэтэл үүнийг АН-ынхан хууль бус томилгоо хийлээ гэж ярьсан. Уг нь хууль бус томилгоог засч, хуульд нийцүүлж, төрийн албан хаагчдыг томилсон. Гэтэл С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг авсан эхний өдрөө хууль бус тушаал гаргаж,  томилгоо хийлээ.

 

-Хөдөлмөрийн хуулинд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг вэ?

 

-Хөдөлмөрийн тухай хуулийн 29.2-т аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг томилохдоо тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж томилно гэж заасан байдаг. Гэтэл үүнийг зөрчиж, томилгоо хийсэн байна. Ингэхдээ төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн, хууль ёсны албан тушаалтнуудыг чөлөөлсөн. Оронд нь томилсон хүмүүс нь дахиад үүрэг гүйцэтгэгчид болно. Тиймээс МАН-ын бүлэг Ерөнхий сайдад хандаж, Засгийн газрын гишүүнийхээ хууль бус үйлдлийг яаралтай таслан зогсоож, хүчингүй болго гэсэн шаардлага хүргүүлж байна.

 

-Шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?

 

-Дараагийн шатны арга хэмжээг авна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Baagii:
Ard tumniig teneg gej boddogoo bolih tsag boljee. Byambatsogtoo. Hen ni huuli zorchsoniig bugd medej bgaa. Tanai namiin 6 said ajlaa hiij bsan humuusiig huuli busaar halj solison ni tegeed zov yum uu. Yag unendee saidiin suudald suusan 6 hun chini namiinhaa shahaltaar ooriin namiin humuusee ajild oruulahaas oor ajil hiigeegui, tednii balag odoo ch arilaagui bna. Ulsad bolon niigemd uchruulsan hohiroloo nohon toloh geegui l yum bol olon yum yarilgui daraagiin songuulid yalahaa l bod. Ta nariin ene gonshignoson hogiin yariag hen anhaarah yum be. Harin ch zevuu hureh biz
2015-08-12
зочин:
Энэ Бямбацогт өөрт нь таалагдаагүй л бол хууль бус гэх юм. Ямар хуулийн аль заалтаар хууль бус болохыг нь огт хэлэхгүй, хэрүүлч намч хүнийхээ хувьд тааруухан
2015-08-12
зочинф:
Жинхэн матрын нулимс гэж энийг хэлнэ. Халж чадсийн бол халагдаж жаддаг байх хэрэгтэй МАНгаруудаа.
2015-08-12
зочин:
Энэ Бямбацогт өөрөө Эрдэнээтэй бизнесээрээ холбоотой Бондын мөнгөнөөс завшигч худлаа гар тагнуул энэ барзгарыг МАН зайлуулахгүй бол будаа болно доо
2015-08-11
Byambatsogt:
MAN 57 huniig chuluulj bhdaa zasag Darga nartai zuvshilsun u? Uls tur hiih yumaa olj yadah yumaa.
2015-08-11
Byambatsogt:
MAN 57 huniig chuluulj bhdaa zasag Darga nartai zuvshilsun u? Uls tur hiih yumaa olj yadah yumaa.
2015-08-11
Зочин:
Сайд Эрдэнээс Нийгмийн даатгалын хуримтлалын мөнгийг асуух хэрэгтэй. УИХ дээр тайлбар сонсох хэрэгтэй
2015-08-11
иргэн:
Ардын нам энэ Бямбацогт. Энхболд гэж хоёр даргаа солих болжээ. хэрүүлээс өөр юм мэдэхгүй , улс төрийн ямарч мэдрэмж байхгүй ийм л хүмүүс болждээ.. Хурц дайчин сөрөг хүчин гэж байхгүй болохоор төр засаг яаж зөв явах вэ
2015-08-11
Зочин:
Chinzorig Uvurhangai aimagt tusul hutulbur nereer 3 terbum tugrug taraasan genee.
2015-08-11
зочин:
өөд хаясан чулуу өөрийн толгой дээр гэж энэ дээ.чинзориг гэж шаампарын өрөөсөн дугуй хаясан шүлсээ эргэж долоох гээд байгаа юмуу.
2015-08-11
Зочин:
Kkkk ямар үр тарина түүнийгээ хураана гэдэг л болж байна даа.Чинзориг яаж хоморголсон тэрний хариу ирж байгаа биздээ.Оюунхоролын хоморгол гэж бас бий
2015-08-11
irgen:
ene byambatsogt odoo boli zvgeer ineed hvrchlee
2015-08-11
irgen:
ene byambatsogt odoo boli zvgeer ineed hvrchlee
2015-08-11
irgen:
ene byambatsogt odoo boli zvgeer ineed hvrchlee
2015-08-11
зочин:
С.Эрдэнэ ингэж муйхардаж байдгаа болимоор юм.
2015-08-11