Хууль зүйн байнгын хороо хуралдана
2015-08-12

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаанаараа Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцсэн.

 

Харин өнөөдөр Хууль зүйн байнгын хороо 09.30 цагаас “Б” танхимд хуралдаж Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батлах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Shuud.mn
Сонин хачин