Улсын нууцыг “задлана”
2015-08-12

Манай монголын кино урлаг хурдацтай хөгжиж байна. Энэ хэрээр дэлгэцийн маш олон бүтээлүүд ар араасаа цувран үзэгчдийн хүртээл болж, өөрсдийн чанар чансааг таниулсаар байгаа юм.

 

Тэгвэл тун удахгүй нэгэн сонирхолтой дэлгэцийн бүтээл олны хүртээл болох нээ.

 

Тодруулбал, 1970-иад оны үед монголын Зэвсэгт хүчний түүхэнд барилгын цэргийн ангийн  цэргүүдийн бослого гаргаж байжээ. Гэвч уг үйл явдлын талаар хуучин улсын төв архивт ч баримт үлдээлгүй, хав дарсан байдаг аж.

 

Уг үйл явдлыг ирэх есдүгээр сард СТА жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, Fantastic production хамтран дэлгэцийн бүтээл болгож, үзэгч түмний улсын нууц асуудлыг ард түмнийхээ дунд задлах гэж байна.

 

Тус бүтээлийн зохиолыг Т.Төмөр-Очир бичжээ. Харин найруулагчаар нь та бидний сайн мэдэх “Зүрхэнд шивнэсэн үг”, “Чиний эзгүйд”, “Уулын Төмөр”, “Хайрыг хайрла” "Ноён солиот" зэрэг сор бүтээлүүдийг найруулсан О.Бат-Өлзий ажилласан юм байна.

 

“Маш нууц” киноны продюсераар Ардын жүжигчин С.Сарантуяа, туслах найруулагчаар жүжигчин, залуу найруулагч  СТА Б.Тамир нар ажиллажээ.

 

Киноны гол дүрдүүдэд Э.Одбаяр, СТА.Б.Тамир,  СТА.Б.Баярбат,  СТА.Б.Батсайхан, СТА.Э.Алдар, Б.Ганчулуун ,Б.Барслхагва, Ц.Амартүвшин,  СТА.Ж.Алтаншагай,Г.Лхагвацэрэн,О.Дөлгөөн, СТА.Г.Золбоот, СТА.Г.Чулуунцэцэг,Э.Баярмагнай,СТА.Ц.Төмөрхуяг, Төрийн соёрхолт, МУГЖЦ.Төмөрбаатар,МУГЖ.Н.Нэргүйбаатар,СТА.Д.Бямбацогт,  МУГЖ.Г.Равдан, СТА,У.Батбаатар СТА. Энхбаатар нар тус тус тогложээ.

 

Ямартаа ч, нэг гэр бүлийн гурван уран бүтээлч  гар нийлэн улсын нууцыг хэрхэн задлахыг уншигч та бүхэн сонирхоорой.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
ам дамжсан ярианы үнэн худлыг хэр гаргаж өгсөн юм:
аль өнцгөөс нь гаргахаас л шалтгаална улсын нэрийн өмнөөс үү эсвэл тухайн цаг үеийн одоо ч үлдэгдэл нь байгаа цэргийн оны ялгааны дэглэлт харгислал, мөн шорон орон, хүмүүжлийн доголдолтой нөхдүүд, ТМС-ийн хүнд гарууд, жалга довны атаман гэж нэрлэсэн нөхдүүдийн хоорондох асуудал уу хүмүүсийн ам дамжсан яриа үнэн бол буудах тушаалтай яамнаас очсон гэсэн тэр яагаад тийм хэмжээнд очив гэдэг нь л чухал байна
2015-08-12