Нигерт халдлага гарч, 47 хүн амиа алджээ
2015-08-12

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчид өчигдөр 13.30 цагт Борно мужийн Сабон Гари мужид халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр 47 хүн амиа алдаж, 115 хүн гэмтсэн байна. Энэхүү халдлагыг “Боко Харам” бүлэглэл, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй хамтран үйлдсэн гэдгээ тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау мэдэгджээ. Хоёр бүлэглэл өнгөрсөн тавдугаар сар нэгдснээ олон улсад мэдэгдсэн юм.

 

Тус улсын Ерөнхийлөгч Мухаммед Бухари халдлагаар амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Одооноос та бүхэн хэт даврагч болон тероррист бүлэглэлүүдээс эмээх шаардлагагүй. Өнөөдрөөс Нигерийн арми хэт даврагчдад цохилт өгөх болно” гэж мэдэгджээ.

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Чад, Камерун, Бүгд Найрамдах Нигер улсын арми хэт даврагчдад цохилт өгч эхэлсэн юм. Хэт даврагчид өнгөрсөн сард 263 удаа халдлага зохион байгуулж, 800 хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин