Төрийн яам тоглоом биш
2015-08-12

Я.Санжмятавын алдааг С.Чинзориг засч, С.Чинзоригийн завхралыг С.Эрдэнэ сайжруулсан байх нь.

 

 

Монголчуудын дийлэнх олонх нь ажилгүй байх нь зүй ёсны хэрэг аж. Мөн хөдөлмөрийн харилцааны асуудал голдуу аман хэлбэрээр яригдаж, ихэнх тохиолдолд хэн нэгэн хохирч үлддэг нь ч жам ёсны үзэгдэл болов уу. Учир нь энэ асуудлын бодлогыг хариуцдаг Хөдөлмөрийн яам нам, улстөрчдийн тоглоом болж, гараас  гар дамжин ноороглогдож байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэж нэг асуудлын бөөрөнд явсан цаг саяхан. Дараагийн Засгийн газар монголчуудын хөдөлмөр эрхлэлтийг анхаарах аядаж, бие даасан яам байгуулсан. Гэвч өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн яам хоёр нам, улстөрчдийн тоглоом болсноос цааш хэтэрсэнгүй. Өдгөө ч энэ асуудал үргэлжилж байна.

 

Сонгууль хаяанд ирсэн он цагтай уралдан, хоёр ч Засгийн газрыг бутаргаж, бахаа хангасан улстөрчид өдгөө сандалд ширээний төлөө нойр хоолгүй хэмлэлдэж байна. Харин энэ хооронд нь хоёр яамны ажлыг давхар хариуцаж буй сайд нар ч намын даалгавараа биелүүлж эхэллээ. МАН-ын С.Чинзориг Хөдөлмөрийн сайдын ажлыг авсныхаа дараа халаа сэлгээ хийж, АН-ын нөхдийг яам, харьяа газраасаа хөөж гаргасан. Тэрбээр үүнийгээ хууль бус зүйлийг хуульд нийцүүлсэн хэмээн тайлбарладаг. Тэгвэл одоо Хөдөлмөрийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй АН-ын С.Эрдэнэ хариугаа авч, МАН-ын нөхдийг тус яамнаас зайлуулж эхлэв. Үүнийгээ үүрэг гүйцэтгэгч сайд С.Эрдэнэ өмнөх сайд С.Чинзоригийн гаргасан хууль бус тушаалыг л хүчингүй болгосон, хэнийг ч халж солиогүй хэмээн тайлбарласан. Ер нь  бол АН-ын харьяалалтай 16 хурган даргын асуудал юм билээ. С.Чинзоригийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгохоор ажил хариуцаж байсан МАН-ынхан үүрэг гүйцэтгэгчид болно. Хэзээ ч суудлаас ч аваад хаячих боломж бүрдсэн гэсэн үг. Үүрэг гүйцэтгэгчийн хувиар яаран сандран хийсэн С.Эрдэнийн энэ үйлдлийг шинээр томилогдох сайд цааш нь хэрхэн завхруулахыг таашгүй. Ямартай ч хоёр намын тоглоом болж, улстөрчдийн гарын үзүүрээр өдөр хоногийг өнгөрөөж байгаа албан тушаалтнуудаас ажлын үр өгөөж шаардаад ч нэмэргүй нь л бодит үнэн.

 

Ер нь энэ асуудал Я.Санжмятав сайдаас эхлэлтэй аж. Өмнө нь Я.Санжмятав Хөдөлмөрийн сайдаар гурван жил ажиллахдаа яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг хуулийн дагуу жинхлээгүйгээс болж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар үүрэг гүйцэтгэгчийн статустай ажиллаж байсан. Бүх сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлууд, яамдын ажилтнууд ч ялгаагүй гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэлдээ дурдсан. Тэгэхээр Я.Санжмятавын алдааг С.Чинзориг засч, С.Чинзоригийн завхралыг С.Эрдэнэ сайжруулсан байх нь. Төгсөшгүй солиорол л гэж үүнийг хэлэх байх. МАН, АН-ын харьяалалтай хэдэн нөхөд Хөдөлмөрийн яамны газар, хэлтсийн даргаар ээлжлэн томилогдож, тоглосон он жилүүдэд энэ салбарт гялтайх ганц ажил хийгдээгүй нь мэдээж. Юу хийсэн гэж хэн нэгнээс асуугаад ч хэрэггүй.

 

Салбарын яам, статистикийн байгууллагаас улирал тутам ажилгүйдлийн түвшин буурсан гэх мэдээлэл өгдөг. Үе үеийн сайд нар нь намын харьяалалаар сандал ширээний зохицуулалтыг чухалчилж, газар хэлтсийн дарга нь байнга өөрчлөгдөн солигдож байхад гол үзүүлэлт нь жилээс жилд эерэг үзүүлэлттэй гардгийг хэрхэн тайлбарлахыг таашгүй. Ажилгүйдэл буураад байхад ядуурлын түвшин яагаад 50 хувьд хүрснийг ч тайлж чадахгүй нь. Ганц тодорхой зүйл нь Хөдөлмөрийн гэх тодотголтой энэ яам МАН, АН-ын тоглоом болж, завхралд идэгдсэн нь л харагдаж байна.

 

В.Хэрлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Undrakh:
Uu huurhiiduu yamar sohorchihson humuus ni iim hachin comment bichdeg bnaa. Chizorig said zugeer l MAN d huchin zutgedeg Uvurhangain 30, 40 huniig tus yamand ajild oruulj, ted naraaraa damjuulj Uvurhangaid songuuliin showuugaa bainga l hiideg bsan shuu dee. Mun zugeer ajlaa hiij bsan 100 garui huniig tus salbaraas huuj yavuulsan. Ene huniig tegeed sain hun geh y? Za teriig bolie. Martay gehed Nuuts amrag Undrah gedeg huuhniig heltsiin dargaaraa tavisniig Uvurhangain ard tumen bugd medej bgaa.
2015-08-13
зочин:
ТӨРИЙН АЛБА АЛЬ ХЭДИЙН ДАМПУУРЧ ДУУССАН ШД
2015-08-13
Монгол:
Монголын ард тумэнд та бухэн эд хоронгоо Ард даатгалд буу даатгуулаараи яагаад гэдэгииг мэдэхииг хусвэл 99971212 асуу
2015-08-13
uls tor:
ene Erdene said neg l ih ys zui yrisan hun l bdag ym bnle ys yman dre ooroo ys zui gj yu bdgig mdhu ugui yu jinhene luivarchin bs alurchin huuchin ehneree balkon dres tulhej alchihad nuuts amragaa ashigt maltmalin darga bolgosn archagui said im hun torin neg tergun bolod yvj bn uureg guitsetgegch bj ajila ogod udagui saidin tushaludig huchingui bolgoj bga ni huviaguiga harulj bgan oorigo ih l mundag zuil hle gj bdj bga bh lda chavas da chavas eneni bogsig her olon hun doloj bga bol ter humus uneheer orovdoltei bn
2015-08-12
zochin:
Чинзориг бол энэ салбарт мэргэшсэн сайн улс төрч. Энэ засагт хамгийн сайн ажил хийсэн сайд.
2015-08-12
Зочин:
Муу улсууд чинь сайн юмыг өөрчилдөг шүүдээ эсвэл муу юмыг сайжруулах гэж өөрчилдөг Улс төрчид эхнийхийг хэрэгжүүлдэг
2015-08-12
Зочин:
төр завхарч, дампуурсаны тод жишээ. цаанаа хичнээн олон айл гэрийн амьдралыг бусниулж байна даа.
2015-08-12
Zochin:
Chinzorig hunii beldsen belen yman deer irj suuchihaad bas boloogui umnuh ajil hiisen hunee muulj suudag hun muutai hun Bas ih olon huniig huuli busaar halsan jishee ni neg ajliin bairiin neriig ni uurchlunguutee mergeshsen ajiltniig ni halaad. Uvurhangaid laaz ushigluud yvj baisan humuusiig avchirsan Zuvhun songuuliinhaa l ajliig hiisen baih da
2015-08-12
Зочин:
chinzorig said ajlaa sain hiij bsn shuu
2015-08-12
zochin:
Man-gants ajilaa sain hiisen said ni chinzorig busad ni luibarchid hulgaich nar bsan
2015-08-12