Кардашианы ээжид дурлажээ
2015-08-12

Жастин Бибер өөрийн инстаграм хуудастаа реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнерийн зургийг байршуулаад “Бурхан минь би энэ эмэгтэйд дурлачихлаа” гэж бичсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 59 настай Крис өнгөрсөн тавдугаар сараас 34 настай Кори Комбел гэгчтэй болзох болсон юм.

 

Бибер твиттертээ Коригийн зургийг байршуулаад “Намайг шархлуулах хэрэггүй” гэж жиргэжээ. Тэрбээр өмнө нь Кардашианы гэр бүлийн гишүүн болохыг хүсдэг тухайгаа нэг бус удаа сэтгүүлчдэд хэлж байсан билээ. Түүнийг Кардашианы дүү Кендел Женнертэй холбодог билээ.

 

“TMZ” сайт “Бибер Кендалд бус ээжид нь дурласан бололтой. Тэд их сайхан харилцаатай байдаг. Тэрбээр өөрөөсөө 48 насаар эгч эмэгтэйд зүрхээ бэлэглэхийг хүсч байгаа бололтой. Энэхүү мэдээг фэнүүд нь хэрхэн хүлээн авах бол. Ахимаг эмэгтэйд дурласан Биберийн сэтгэлийг Крис ойлгох болов уу” гэж мэдээлжээ.

 

Өмнө нь Бибер Кардашиантай болзож байсан юм. Энэхүү мэдээллээс болж Биберийн фэнүүд Кардашианг нэг бус удаа сүрдүүлсэн удаатай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
lucy:
kris iig 59 toi gechheed ooroosoo 48 nasaar egch geheer chin bieber 11 nastai ym uu
2015-08-14