Бага сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ
2015-08-13

 
Нийслэлийн Засаг дарга “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/658 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн  төсвийн   хөрөнгөөр   2014-2015   онд  он  дамжин   санхүүжих  Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын жагсаалтыг баталлаа.

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудыг 2015 онд ашиглалтад оруулахтай холбогдуулан  гэнэтийн болон онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй болсон тул Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг тухайн төсөл, арга хэмжээний тендерт өмнө шалгаран ажиллаж байгаа үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах аргаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгав.

Хөрөнгө оруулалтын   ажлыг   гүйцэтгэлээр   санхүүжүүлэхийг   нийслэлийн ЗДТГ-ын  Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014-2015 ОНД ОН ДАМЖИН
САНХҮҮЖИХ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР
БАРИЛГЫН ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ,
ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
 
 
                                                                                                                                  /төгрөг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа 2015 онд санхүүжих
1 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг,  15 дугаар хороо/ 2014-2015 907448007
2 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборбарилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо/ 2014-2015 806369080
3 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил  /Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 96 дугаар цэцэрлэгийн эзэмшил газарт/ 2014-2015 364891717
4 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Баянзүрх дүүрэг, 19 дүгээр  хороо/ 2014-2015 640439683
5 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо/ 2014-2015 811072896
6 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо/ 2014-2015 715726773
7 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо/ 2014-2015 583597492
8 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо/ 2014-2015 822634145
9 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна цахилгаан хангамж, гадна ус хангамжийн ажил  /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо/ 2014-2015 147820207
  ДҮН   5,800,000,000
Shuud.mn
Сонин хачин