Даррен Уилсоныг хөнөөхөөр төлөвлөж байжээ
2015-08-13

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотноо эмх замбараагүй байдал газар авчээ. Захирагч Жей Никсон муж даяар онц байдал зарласан ч жагсагчдын эсэргүүцэлтэй нүүр тулсаар байна. Өнгөрсөн ням гаригт хотын иргэд жилийн өмнө буудуулж амиа алдсан Майкл Брауныг дурсч, түүнийг хөнөөсөн цагдааг хуулийн дагуу шийтгэхийг шаардаж, тайван жагсаал зохион байгуулсан. Тайван жагсаалыг хүчээр тараахыг оролдсноос болж, жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн билээ. Мөргөлдөөний үеэр цагдаа нар 18 настай Туроне Харрис гэх хүүг бууджээ.

 

Хүүгийн биеийн байдал муу байгаа бөгөөд сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ. “Түүнийг мөргөлдөөний үеэр галт зэвсэг зөвшөөрөлгүй ашиглаж, цагдаа болон жагсагчдыг заналхийлсэн. Туроне Харрисыг хэн буудсныг олоогүй байна. Цагдаа нар хүүг буудаагүй” хэмээн Фергюсон хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Харрис жагсаалын үеэр гар буугаар дэлгүүрийн эзнийг сүрдүүлж, жагсагчдыг айлгаж буй нь хяналтын камерт үлджээ. Тэрбээр “Даррен Уилсон хаана байна” хэмээн хашгирч байжээ. Мөн хүүгийн твиттер, фэйсбүүктээ бичсэн зүйлсийг цагдаагийн газар нийтэд танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр Майкл Брауныг амиа алдсны дараагаас түүний аминд хүрсэн цагдаагийн ажилтан Даррен Уилсоныг хөнөөхөөр төлөвлөж байсан нь тогтоогджээ. Харрис “Даррен Уилсон чи хаана байна”, “Цагаан жаал минь. Чи тун удахгүй амиа алдах болно”, “Диваажинд очоод Майклаас уучлалт гуйгаад дараа нь там руу яваарай” гэх мэтээр фэйсбүүктээ бичсэн аж. Туроне Харрис өмнө нь хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож, хоригдож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Хар новш
2019-07-23
Хар новш
2019-07-23