”Осолд Монгол хүн өртөөгүй”
2015-08-13

Тяньжин боомтын олон улсын тээвэр зуучийн төвд байрлах "Рүй Хай" компанийн агуулахад өчигдөр /VIII.12/ оройн 23:30 цагийн орчимд дэлбэрэлт болсоны улмаас 44 хүн нас барж, 32 хүн хүнд шархдан, 400 гаруй хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн тухай гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байна.

 

Уг осолд монгол хүн өртсөн талаар мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна. ГХЯ-аас Тяньжин хотын холбогдох байгууллагуудтай тогтмол холбогдож манай иргэдтэй холбоотой мэдээлэл бий эсэхийг тодруулан ажиллаж байна гэж ГХЯ-аас мэдээллээ.

 

Харин Тяньжин хот тусгай ажлын хэсэг байгуулж аврах ажиллагааг зохицуулах ажлуудыг шуурхай зохицуулж байгаа аж. БНХАУ-ын дарга Си Зиньпин “Аврах багийг шуурхай зохион байгуулж, шархадсан хүмүүст яаралтай эмнэлгийн туслалцаа үзүүлэх, сураггүй болсон хүмүүсийг шуурхай хайж олох, галын аюулыг нэн даруй хяналтдаа авах, осол үүссэн шалтгааныг шалгах, холбогдох албан тушаалтнаас хариуцлага тооцох, эндэгсдийн ар гэрийнхэн болон шархдагсдад үйлчлэх, нийгмийн аюулгүй байдлыг баталгаажуулах, аврах ажиллагааг шуурхай аюулгүй байдлыг хангаж явуулах хэрэгтэй”-г зааварчилсан байна.


Одоо тус улсын НАХЯ-ны сайд Гуо Шөнкуньны ахалсан Төрийн зөвлөлийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа талаар мэдээлсэн байгаа аж.
 

Shuud.mn
Сонин хачин
aaaa:
Mongol irged urtuugui ch Mongolruu yavj bsan uchnuun myangan container, mashinuud bol urtsun, Tianjinii ene boomt hesegtee l heviin ajillah bolomjgui bolson, asar ih ed hurungunii hohirol bolson, tegehleer Mgld ene talaaraa bol nuluulj l taaraa
2015-08-13