Денвер хоттой хамтарч онгоцны буудал барина
2015-08-14

АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод албан айлчлал хийж байна. Энэ хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалтай танилцаж, Денвер хотын “Стаплтон” нисэх онгоцны буудлыг дахин төлөвлөсөн туршлагын талаар санал солилцох уулзалт боллоо. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ – ын дарга Ё.Гэрэлчулуун, АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок, Денвер хотод суугаа Монгол Улсын Өргөмжит Консул Жим Вагенландер болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар, Денвер хоттой олон салбарт хамтран ажиллаж байна. Денвер хот 25 жилийн өмнө нисэх онгоцны буудлаа дахин төлөвлөсөн. Хөшигтийн хөндийд барьж байгаа шинэ нисэх онгоцны буудал 2 жилийн өмнө Денвер хотын онгоцны буудал барьсан тэр жишгээр эхэлсэн. Дэлхийн 10 том нисэх онгоцны буудлын тоонд ордог тус хотын нисэх онгоцны буудлыг дахин төлөвлөсөн туршлагаас бид суралцаж, энэ чиглэлээр Денвер хоттой хамтран ажиллаж байгаа юм. Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсны дараа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид Нисэх, Яармагийг хот болгон хөгжүүлж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг дахин төлөвлөх гэж байгаа юм. Ингэхдээ иргэдээс асууж, өөрсдөөр нь шийдүүлнэ” гэлээ.



Улаанбаатар хотод 2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, ойрын жилүүдэд болох томоохон арга хэмжээнүүдэд оролцох олон орны зочид, төлөөлөгчдийг нэгэн зэрэг хүлээн авах шаардлагатай учраас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлуудыг хийж байгаа юм. Энэхүү засвар, шинэчлэлтийн ажилд нийт 20,7 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд энэ оны  9 дүгээр сарын 30-нд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bat uul ehleed huugiinhee companid ogson 5 terbumaa irgedeed asuu za
2015-08-14
Зочин:
Xe irgedeesee asuuchixaad ooroo shiidchixdeg baij yaax gej ingej xudlaa yaridag baina aa. Bidend nisex buudal xeregtei yu? ali esvel 10 saya xuntei xotod toxirson baixaar tseverlex baiguulamj xeregtei yu? Tseverlex baiguulamj barix ni ulgeriin baatart ashiggui uchraas nisex buudliig daxin tolovlox xeregtei gej ulgeriin baatar maani xelex biz. Daxin tolovlono gevel odoogiin Buyant-uxaag toiruulaad barisan xoroolluud, barilga baishin, cottage-uudiig mongo ogox zamaar gazriig ni avax um baix daa
2015-08-14