Оросын хар жагсаалтад 4 улс нэмэгдэв
2015-08-14

Украины зүүн хязгаарын хямралаас болж АНУ, Их Британи тэргүүтэй Европын холбооны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьсан. Энэхүү хоригоос болж Москвагийн удирдлагууд Орост хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг 28 оронд импортын хориг тавьсан билээ. Өнгөрсөн зургаадугаар сард тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев Европын холбооны зарим улсад тавьсан хүнсний импортын хоригийг нэг жилээр буюу 2016 оны зургаадугаар сарын 23-ныг хүртэл сунгаж буйгаа олон улсад мэдэгдсэн. Тэгвэл импортын хар жагсаалтад дахин дөрвөн улс нэмэгдсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Хоригт Исланд, Албани, Монтенегро, Лихтенштейн багтсан болохыг Медведев сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр “Ирэх онд Украинаас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглохоор болсон” гэсэн байна.

 

Импортын хоригоос болж Орост хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 хувиар, согтууруулах ундааны үнэ 40 хувиар нэмэгджээ. Хориотой барааны жагсаалтад үхэр, гахай, шувууны мах, утсан мах, хиам, сүү сүүн бүтээгдэхүүн, загас, хясаа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамлын тос, масло, хатаасан, давсалсан бүтээгдэхүүн, хүүхдийн нэмэлт тэжээл, чихэр, шоколад зэрэг бүтээгдэхүүн багтсан юм.

 

“Хоригоос болж Европын орнууд хамгийн багадаа 10 тэрбум ам.долларын хохирол амссан” хэмээн “AFP”агентлаг мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
wow:
ynee nemeedch gesen uursdiin huu erh ashigaa hamgaalj chadaj bna shyy dee heden nogoon hedhen hynsnees bolood uls orniihoo hetiin baidliig muutgah gyi baij bolj bna shyy chadaj bna daa orosuud,,, yamarch baisan bi sanah daa 1 jil teseh baih gesen ovool doo hu. putinch ovoo muu garuu tee ...
2015-08-14
Зочин:
Sogtuuruulax undaanii une nemegdsen ni saishaaltai xereg bolj
2015-08-14