Цагдаа жолооч Н.Энхтүвшинг шагналаа
2015-08-14

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, Цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинг "Цагдаагийн алдар" тэмдгээр, эргүүлийн офицер цагдаагийн ахмад Ш.Гантулгыг Хууль зүйн яамны "Хүндэт жуух бичиг"-ээр шагналаа.

 

Хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин албаны авто машинаа жолоодон явж байх үед том оврын авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь авхаалж самбаа гарган хааж зогсоон, болзошгүй аюулаас иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалж, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн.

 

Тэгвэл өнөөдөр тэдний эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь өндөрөөр үнэлэн шагнасныг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав гардуулан өглөө.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yamar guzeetei tsagdaa nar ve?
2015-08-14