Гавана хотноо АНУ-ын ЭСЯ нээгдлээ
2015-08-16

 

Кубын нийслэл Гавана хотноо АНУ-ын элчин сайдын яам нээгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Нээлтийн ажиллагаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оролцсон байна. Тэрбээр “Өнөөдөр Гавана хотын тэнгэрт АНУ-ын төрийн далбаа мандлаа. Энэ өдрийг ямар удаан хүлээв. 1958 онд хоёр улсын харилцаа муудаж, нэг нэгэндээ хагас зуун жилийн турш үл итгэсэн билээ. Элчин сайдын яам нээгдснээр хүйтэн харилцаа өнөөдрөөр дуусгавар болж буйд баяртай байна” гэж хэлжээ. Керри, тус улсын удирдагч Раул Кастротой биечлэн уулзаж, зарим салбарт хамтран ажиллахаар гэрээ байгуулсан тухай Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.  

 

Өнгөрсөн долоодугаар сарын 20-нд Вашингтонд  Кубын элчин сайдын яам албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Ерөнхийлөгч Барак Обама нээлтийн ажиллагааны дараа АНУ-д суух бүрэн эрхт элчин сайдыг Цагаан ордонд хүлээн авч, талархал дэвшүүлсэн юм.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгресст хандан Кубын эсрэг тавьсан хоригийг цуцалж, тус улстай харилцаагаа сэргээх санаачлагыг гаргасан билээ. Олон улсын шинжээчид АНУ, Куба хоорондын харилцааны шинэ эхлэл нь Обамагийн гадаад бодлогын гол ололт амжилтын нэг гэж үзэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин