Хилари Дафф нөхөртэйгээ эргэн нийлжээ
2015-08-16

 

Дуучин, жүжигчин Хилари Дафф өнгөрсөн онд салсан, нөхөр Майк Комритой эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос гурван настай Луса гэх хүүтэй билээ.

 

Тэд өчигдөр Нью Йорк хотноо байрлах “BALL” фитнес клубээр үйлчлүүлээд, хамтдаа гарч явахдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Хилари, Майк нар сэтгүүлчдийг харсаныхаа дараа өөр өөр машинд сууж явцгаажээ. Тэдний зургийг авсан зурагчид “Хос өмнөх шигээ сайхан харилцаатай харагдаж байсан. Тэд өөр машинд сууцгаасан ч очсон газар нь нэг байсан” гэж ярьцгаажээ.

 

Дуучин бүсгүйг аялан тоглолтоор Япон явсан хойгуур Майк хуурсан нь илчлэгдсэн билээ.  Хос 2007 оны нэгдүгээр сард Индонезийн Бали аралд хуримаа хийж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард албан ёсоор салцгаасан юм. Хилари нөхрөөсөө салсны дараагаас “Tinder” гэх танилцах сайтад бүртгүүлж, хэд хэдэн болзоонд явсан юм. Тэрбээр интернэтээр нөхөр хайж буйгаа “TV Land” шоунд оролцох үеэрээ мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин