Их тойруугийн замыг нээлээ
2015-08-16

Инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэхээр Их тойруугийн замыг өчигдөр 23.00 цагаас эхлэн хаасан.  Уг замыг өнөөдөр өглөө 06.00 цагт нээсэн байна. Мөн Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа хорооллоос Нисэхийн эцэс орох замд эрчим хүч дэд бүтэц төслийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж руу татаж байгаа бохирын шугамын ажлыг мөн хийж гүйцэтгэсэн байна.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин