Дорноговьд газар хөдөлжээ
2015-08-17

Дорноговь аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Дэлгэрэх сумаас зүүн зүгт 29 км-ийн зайд энэ сарын 14-ний өдрийн 12:51:36 цагт  //У-111059/ Ө-45080//  4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлсэн байна.

 

ОБЕГ-аас тус сумын засаг даргын Тамгын газрын даргатай холбогдон тодруулахад тухайн бүс нутгийн зарим иргэдэд мэдрэгдсэн, газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй гэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин