Залуучуудын ДАШТ-ээс медальгүй ирлээ
2015-08-17

Бөхийн чөлөөт барилдааны залуучуудын ДАШТ Бразил улсын Сальвадор-да-Бахиа хотноо боллоо. Дэлхийн 52 орны 400 гаруй бөх хүч үзсэн энэхүү тэмцээнд манай улсын зургаан бөх барилдсан ч медальд хүрсэнгүй. 

 

Манай бөхчүүд эрэгтэйчүүдийн дөрвөн жинд, эмэгтэй хоёр жинд хүч үзсэн. Монгол Улсын баг тамирчид Залуучуудын ДАШТ-д 2007 оноос хойш оролцохдоо тогтмол медальт байрт шалгарсаар иржээ. Энэ удаагийн тэмцээнд шүүгчгүй, өндөр зардалтайгаас болоод цөөхөн тамирчин оролцсон нь багийн амжилтад нөлөөлсөн байх гэж зарим мэргэжилтэн үзэж байна.


Монгол Улсын тамирчдын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хүчит чулуут” компанийн захирал Б.Батзаяа ажиллаж, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ё.Батдархан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш Б.Идэрсайхан нарын удирдлагад зургаан бөх оролцсон.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин
j:
Zanabazar bol uzejl ble busad ni bol hol hojigdoj bnale
2015-08-18
Зочин:
Цаг нар халуун н нелеелсен бхаао
2015-08-17