Дилма төрөөс зайл
2015-08-17

Бразилийн нийслэл Бразилиа, Сан Паула, Рео де Женейро хотын иргэд Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцрохыг шаардаж, жагссан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Жагсагчид “Дилма төрөөс зайл” гэх лоозон барьцгаасан байжээ.

 

Энэхүү жагсаалд ойролцоогоор 139 мянган хүн оролцсон байна. Бразилийн төрийн мэдлийн “Petrobras” газрын тосны компанийн удирдлагуудын авлигын хэргээс болж Дилмагийн нэр хүнд огцом буурсан юм. Учир нь Дилма Ерөнхийлөгч болохоосоо өмнө тус компанийн удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд тэрбээр энэхүү луйвар, авлигын хэргийн талаар мэддэг мөртлөө, албан тушаал эрх мэдлийн төлөө энэ бүх нууцыг ард түмнээсээ нууж, хэдхэн хүнийг баян болгосон хэмээн буруутгаж байгаа юм.

 

Хувийн хэвшлийн компаниуд ашигтай гэрээ байгуулахын тулд “Petrobras” компанийн удирдлагуудад их хэмжээний авлига өгч байсан нь тогтоогдсон хэмээн прокурорын албанаас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин