Төрийн банкаар Дамжуулан Гадаад гуйвуулгаа илгээж, урамшууллаа аваарай
2015-08-17

 

Та гадаадад ажиллаж, амьдарч, суралцдаг аав ээж, ах дүү, үр хүүхэд, бизнесийн хамтрагчдаа цаг алдалгүй мөнгө шилжүүлэх /хүлээх авах/ шаардлагатай байгаа бол Олон улсын төлбөр тооцооны S.W.I.F.T /Social Worldwide International Financial Telecommunication/ сүлжээг ашиглан хамгийн эрсдэлгүй, хамгийн бага шимтгэлтэй, урамшуулалтай гадаад гуйвуулгын үйлчилгээг санал болгож байна.

 

Төрийн банкнаас нийт харилцагчиддаа зориулан энэхүү гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарласныг дуулгахад таатай байна.

 

Харилцагч та Монгол орны өнцөг булан бүрт байрлах Төрийн банкны 540 гаруй салбар нэгжээр дамжуулан гадаад гуйвуулга хийгээд “3+1 Бонус карт”-аа үнэгүй  аваарай. Та 3 удаа гадаад гуйвуулга хийж, Бонус картаараа дахин нэг гуйвуулга үнэгүй хийх онцгой урамшуулал  авах боломжтой юм.

 

Тус урамшуулал нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Та Төрийн банкнаас гадаад гуйвуулгын үйлчилгээ авах бүртээ Бонус картандаа тухайн салбарын теллерээр тэмдэглэгээ хийлгэн баталгаажуулаарай.

 

 

 

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Shuud.mn
Сонин хачин