Л.Гансүхийг шүүх хурал хойшлов
2015-08-17

Ерөнхий  сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор төвлөгдсөн байсан.

 

Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хурал давхацсан шалтгаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, гэрчүүд шүүх хуралдаанд оролцоогүй учир шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулсан байна.

 

Л.Гансүхийг  “Нүүрс”  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаж, АТГ-аас өнгөрсөн оны долоодугаар сарын 29-ний өдөр баривчилсан ч мөн оныхоо аравдугаар сард шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаад байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин