Тяньжин: Гал сөнөөгчдийн гэр бүл жагсав
2015-08-17

 

Хятадын Тяньжин хотод болсон дэлбэрэлтийн үеэр сураггүй болсон гал сөнөөгчдийн  гэр бүл жагсч эхэлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Энэхүү жагсаалд ойролцоогоор 150 хүн оролцож байгаа гэнэ. Жагсагчид Бээжингийн удирдлагуудыг үнэн зөв мэдээлэл өгөхийг шаарджээ. Дэлбэрэлт болсон агуулахын ойролцоо хэд хэдэн түймэр гарсан бөгөөд галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгчид ажиллаж байна. Дэлбэрэлтээр 112 хүн амиа алдаж, 95 хүн сураггүй алга болж, 721 хүн гэмтжээ. Тяньжин хотын Онцгой байдлын газраас мэдээлснээр “Ослын газар ажиллаж буй 85 гал сөнөөгчөөс холбоо тасарсан” гэв.

 

Тяньжинд дэлбэрэлт болох үед 36 гал сөнөөгч сураггүй болсон бол энэ амралтын өдрүүдэд 49 гал сөнөөгч сураггүй болжээ. Тус улсын Ерөнхий сайд Ли Кэцян, Тяньжин хотноо хүрэлцэн иржээ. Тэрбээр жагсаал зохион байгуулж буй иргэдийн төлөөлөлтэй уулзахаар болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
AL KAIDA HYATADAD IREV
2015-08-17