Жэйсон Ричардсон Атлантатай гэрээ байгуулав
2015-08-17

Ахмад хамгаалагч Жэйсон Ричардсон Атланта Хокс багтай гэрээ байгуулахаар болсон гэнэ. Гэхдээ энэхүү гэрээ нь баталгаат биш бөгөөд, хэрэв сайнгүй байвал улирал эхлэхээс өмнө хасагдаж магадгүй юм.

 

34 настай Ричардсон 13 жил NBA-д тоглосон, өнгөрсөн улиралд Филаделфиа 76 багийн өмнөөс ердөө 19 тоглолтонд оролцож 9.1 оноо 3.5 самбарыг дунджилж 34.8 % хувьтай шидсэн байна.

 

Хоёр удаагийн цагираган дээрээс довтлох үзүүлбэрийн аварга 2013-14 оны улирлыг өвдөгний гэмтлийн улмаас бүтэн өнжсөн. Уарриорс, Бобкатс, Санс, Мэжик багуудад нийт 857 тоглолтыг хийж байсан Ричардсон нь 2001 оны драфтын тавдахь сонголтоор Уарриорс багт очиж байлаа.

 

Түүнээс хойш 17.1 оноо таван самбарыг дунджилдаг тоглогч байсан ч гэмтэл бэртэл түүнийг мартагдахад хүргэсэн. Одоо Атланта Хокс багийн удирдах зөвлөлийн дэд даргаар ажиллаж байгаа Грант Хилл, Жэйсон Ричардсон нар нь Финикс Санс багт хамтдаа тоглож байсан эчнээ танил эрхмүүд юм.

 

Атланта Хокс багийн довтлогч Майк Скотт 25 жилийн ял хүртэл сонсож магадгүй болсон учраас түүнийг орлох шидэлт сайтай нэгнийг багийн удирдлагууд хайж байгаа бололтой. Хэрэв Ричардсоны гэмтэл бэртэл асуудалгүй байвал Хокс түүнийг үндсэн бүрэлдэхүүндээ багтаах боломжтой юм.

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин