Авлигын эсрэг байгууллага мэдэгдэл гаргалаа
2015-08-17

Авлигын эсрэг олон улсын иргэний нийгмийн байгууллагын салбар “Транспэрэнси Интернэншнл Монгол”-оос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд УИХ-аас баталсан Өршөөлийн тухай хуулийн зарим зүйл заалт нь авлигийн индекст сөргөөр нөлөөлнө гэдгийг дурджээ. Тиймээс авлигын эсрэг олон улсын түгээмэл зарчмуудыг гажуудуулсан зүйл заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихыг уриалсан байна. Мөн УИХ-ыг Өршөөлийн тухай хуулийг залруулах ёстой хэмээн үзжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин