2 хүн нас барж, 5 зорчигч гэмтсэн осол гарчээ
2015-08-18

Өчигдөр 19.45 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн нутаг IX гудамжны шороон замд Nissan Teana автомашины жолооч нь 4 явган зорчигчийг мөргөсөн осол гарчээ. Ослын үеэр Nissan Teana автомашин онхолдож, явган зорчигч  Н /7н.эм/,  Д /61н.эм/ нар нас барж, жолооч Б болон 5 зорчигч гэмтсэн байна. Уг хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

 

Мөн өчигдөр 14.34 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хар энгэр гэх газраас хойш 50 километрт шороон замд мотоцикльтой хүн онхолдож, нас баржээ.

 

Shuud.mn
Сонин хачин