Ц.Шаравдорж: Ерөнхийлөгч улайран эсэргүүцэж байгаа нь байж боломгүй зүйл
2015-08-18

Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржтой Өршөөлийн хууль, түүний эргэн тойронд өрнөж буй асуудлаар  ярилцлаа.

 

-Олон жил ярьж, нийгэмд  багагүй  хүлээлт үүсгэсэн  Өршөөлийн хуулийг УИХ-аар  хэлэлцэж баталлаа.  Түүний эргэн тойронд нэр бүхий хүмүүст зориулсан гэх юм уу, эсвэл онц аюултай гэмт хэрэгтнүүдийг суллаж  шоронгуудыг  хоослох нь  гэхчлэн  сөрөг мэдээлэл гарах боллоо. Энэ хуулийн  ач холбогдол болон сөрөг талыг та юу гэж дүгнэж байгаа вэ?

 

- Юуны өмнө хэлэхэд, онц аюултай гэмт хэрэгтнүүд бол өнөөдөр шоронд биш наранд, бүр төрд байна. Хоёрдугаарт, энэ хууль бол нэг хүнд зориулсан хууль огт биш. Гэтэл нэг хүнийг л хамруулахгүй байх санаархал байгаагаас нийтийг хохироосон улайрал явагдаад байна.

 

Өршөөлийн хууль гэдэг бол төрийн онцгой энэрэл, нигүүсэл юм. Өршөөлийн хуулийг дандаа ч гаргаад байдаггүй. Өршөөлийн хууль гаргах нь УИХ-ын онцгой бүрэн эрх, хүнээ гэсэн төрийн бодлогын тод томруун илэрхийлэл. Манай төр ийм алхмыг хэд хэд хийж, шийтгэж чаддаг бол бас  өршөөж чаддаг гэдгээ харуулж ирсэн. Ингэснээр төрт ёсны ухаан, хүмүүнлэг ардчилсан мөн чанарыг илэрхийлж байгаа юм. Үүний цаана хүнийг төлөвшүүлж, нийгмийн уур амьсгалыг зөөллөж, дахиад алдахгүй байх сургамж, өөртөө дүгнэлт хийх боломж олгож байгаа юм. Тэгээд ч төрдөө талархах, эх орондоо үнэнч байх итгэл үнэмшлийг бий болгох төрийн бодлого хэрэгжиж байдаг.

 

Энэ удаагийн Өршөөлийн хуулийг ч төрийн  энэрэл, өршөөл агуулсан, хүний төлөө авч буй томоохон арга хэмжээ гэж үзэж байна. Их Монгол Улсын 800 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хууль гаргахад би УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж, хууль гаргах, өршөөл үзүүлэх ажлын хэсэгт орж ажиллаж байсан тул өршөөлийн ач холбогдлыг сайн мэдэх юм. Гэтэл өнөөдөр өршөөл үзүүлж, Монголын шоронг хоосолж байгаа мэтээр сөрөг сурталчилгаа явуулж байгаа нь тун харамсалтай. Хорих ангиудад одоо 6600 гаруй хүн ял эдэлж байгаа юм билээ. Судалгаанаас үзэхэд тэдний 2500 орчим нь өршөөлд хамрагдахаар байгаа юм. Хэнд ч танил тал, ойр дотны хүмүүсээс нь алдаж эндсэн, хомрогонд нь орсон, гүтгэгдсэн, бүр хэлмэгдэн төрийн хар гэрт суугаа хүн бий. Хүн бүхэн энэ хуулийг хүсч байгаа, энэ хууль хүн бүхэнд сайн, сайхнаар тусна. Хэвлэл, мэдээллийнхэн үүний мөн чанар, агуулга зорилтыг үнэн байдлаар нь сурталчлаасай, зөөлний төлөө, зөвийн төлөө байгаасай гэж хүсч байна.

 

Харин хорих газрууд хоосорч, онц аюултай гэмт хэрэгтнүүд суллагдана гэдэг нь огт худал явуулга. Ганцаараа цагаан цаасан дээр хараар бичиж, нийгмийг харанхуй, улс төрийг бохир хэвээр байлгах сонирхолтой зарим хүн энэ хуулийг мушгин гуйвуулаад байгаа юм. Жишээлбэл, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх ерөнхийлөгч Н.Энхбаяраас өшөөгөө авах, өрсөлдөгчгүй байх гэж элдвээр оролдож байгааг орон даяар мэдэж байгаа. Одоо ч  мөн энэ атгаг санаархалдаа Өршөөлийн хуулийг ашиглахаар улайрч байна. Энэ хүний ялсан, ялагдсан учгийн гогцоонд 2500 монгол иргэн төрийн энэрлийг хүртэх, эс хүртэх нь шийдэгдэх нь. Мөн ч гайхширмаар, гасалмаар юм. Өрсөлдмөөр байгаа бол шударгаар, өширхмөөр байгаа бол хязгаарламаар юм даа. Төрийн нэрийг барьж, түмний хувь заяаг барьцаалж, эрх мэдлээ өөртөө нийцүүлж хэрхэвч болохгүй. Ийм зүйл битгий гаргаасай гэж үнэний төлөө тэмцэгч сэтгүүлч та бүхэнд бас  хэлмээр байна. Хуулийн талаарх миний бодол ийм байна даа. 

 

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦДЭГ, ИНГЭХЭЭС Ч АРГАГҮЙ

 

-Хуулийг хаалттай хэлэлцсэн.  Гэтэл олон хүн хүүгээ юм уу, дүүгээ, зарим нь хань нөхрөө, хамаатан садангаа  өршөөлд хамрагдах нь уу, ялын зүйл заалт нь юу билээ гээд харж байсан. Хаалттай хэлэлцэх шаардлага, шалтгаан нь юу байдаг юм бол?

 

-Өршөөлийн хуулийг урд өмнө нь ч хаалттай хэлэлцэж ирсэн. Учир нь өршөөлийн хууль гаргах эсэх, аль хэргийн аль зүйл ангийг хэрхэн хамруулах нь өөрөө маш эмзэг зүйл. Ял эдэлж байгаа 6600 гаруй хоригдлоос гадна эцэг эх, хань ижил, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд гээд төрийн өршөөл гарчихаасай гээд олон арван мянга, бүр хэдэн зуун мянга хүн байж ядан хүлээж суугаа. Гэтэл чуулган дээр бол тал талаас нь, зүйл заалт бүрээр нь хэлэлцэнэ, санал бодлоо илэрхийлнэ. Тэгэх ч ёстой. Энэ явцад хүмүүсийн нэг хэсэг гомдоно, горьдлого тасарна. Тэр бүхнийг олон нийтэд харуулах нь яаж ч бодсон зохимжгүй л дээ.

 

Бусдын амь насыг санаатайгаар хохироосон,зэвсэг хэрэглэж дээрэмдсэн зэрэг 30 шахам зүйл ангид заасан, нийгмийг цочоосон, айдас хүйдэс төрүүлсэн, үйлдэл нь ноцтой, хохирол нь хүнд хэргүүдийг өршөөлд хамруулаагүй. Тэр бүхнийг тооцож, үр дагаврыг нь бодсоны үндсэн дээр хэлэлцүүлгийг хаалттай явуулсан хэрэг. Энэ нь ч зөв. Түүнээс биш төрийн өршөөл гэдэг нэгэн хүнд зориулж гаргадаг, нэг хүнд зориулж хориглодог тохиолдлын арга хэмжээ ч биш, тоглоомын хэрэг ч биш юм.

 

-2002 оны Эрүүгийн хуулийг нэлээд хатуу болсон. Монголын нийгмийг шоронжуулсан гэж олон нийт үздэг. Монголын шоронг дүүргэсэн хар хууль гэж хэлэх нь ч бий.Өршөөлийн хууль тэр гажуудлыг засахад алхам болсон гэж ойлгож байна. Та юу гэж үзэж байна?

 

-2002 оны Эрүүгийн хуулийг төрийн хууль тогтоох байгууллага УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд баталж гаргасан. Шүүмжлэх амархан. Тухайн үед Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам нь  саналаа оруулж, УИХ тал талаас нь хэлэлцэж, хууль гардаг тэр л журмаараа гарсан. Түүнээс биш шоронжсон хууль ч юмуу, хүмүүсийн нэрлэснээр “хар хууль” ч гаргачихсан юм биш. Тэгээд ч тийм том хуулийг нэг хоёр хүний саналаар баталчихдаггүй юм. 2002 оны хууль гардгаараа гарч, үйлчилдгээрээ үйлчилж байгаа. Хэрэв төрийн хуулиар хориглосон үйлдлийг хийж, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл хүлээх л болно. Ер нь гэмт хэрэгт холбогдсон хүн өөрийгөө зөвтгөж, хууль, хуулийн байгууллагыг буруутгах гээд  байдаг тал бий. Төрийн хуулийг дагаж мөрдөх нь иргэн бүрийн үүрэг. Хуулийн эсрэг үйлдэл хийж шийтгүүлчихээд хараар нь гайхаад, хатуугаар нь шагшраад байж болохгүй байх аа.

 

-Гэхдээ  хууль тогтоох байгууллагууд анхаарах ёстой зүйлүүд бий. Яагаад гэвэл, Эрүүгийн хууль бол хүний эрхийг дээд зэргээр хөндсөн хууль. Үүнтэй та санал нийлнэ байх гэж бодож байна?

 

-Тэр үнэн. Гэхдээ шүүмжлэх амархан. Ер нь хүнийг зүв зүгээр байхад нь барьж аваад торонд хийгээд байх тийм хууль биш. Харин ч манай хуулиар олон зүйлд зөөлөн ханддаг тал бий. Жишээ нь, АНУ, ОХУ, БНХАУ-ын хуулиуд чанга шүү дээ. Тэгэхээр наанатай цаанатай, бодитой, шударга дүгнэх хэрэгтэй. Яах вэ, эргэж харвал зохих, арай өөрөөр хандвал зохилтой зүйлүүд бий нь бий. Тухайлбал, давтан хэргийг хүндрүүлж тооцдог байсан. Манайх шиг ядуурал ихтэй, сахилга муутай, төрийн томчууд нь муу муухайг дээрээс нь заагаад өгдөг, амьдрал дээр яг үзүүлээд өгдөг ийм нийгэмд энгийн борчуулд чанга тусч байгаа тал бий. 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авлаа гэх шиг яриа гардаг. Тиймээс Эрүүгийн шинэ хуулиар давтан гэмт хэрэг гэдэг ойлголтыг байхгүй болгож байгаа. Энэ удаагийн Өршөөлийн хууль ч үүнтэй нийцэж гарч байна. Гэтэл байнга авлига авч, түүнээ зохион байгуулж, эдийн засгийг дампууруулж байгаа албан тушаалтнуудад энэ давтангийн зүйл анги чинь үйлчлэхгүй байгаа юм. Яг үнэндээ бол жинхэнэ тасралтгүй хэмнэлттэй давтангийн шинж чанартай эрүүгийн гэмт хэрэг бол энэ мөнөөсөө мөн.

 

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР ХОРИХ ГАЗАРТ БАЙСАН ОЛОН ХҮН ҮР ХҮҮХЭД,  ХАНЬ ИЖИЛ, ИЖИЙ ААВ, ЭЛГЭН САДАНДАА ОЧИХООР БОЛЛОО

 

-Өршөөлийн хуулийн ач холбогдол, үр дүнгийн талаар та  тодорхой ойлготыг өгнө үү?

 

-Өршөөх гэдэг үг бол их хүчтэй, их энэрэнгүй, тэнгэрлэг ариун үг. Ингэж өршөөж уучлахын гайхамшиг бол төр өөрөө агуу гэдгээ харуулж байгаа хэрэг. Нийгмээ сэнхрүүлэх, ухаажуулах, цэвэр болгох том алхам.

 

-Залилангийн хэргүүдийг өршөөлөө гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна?

 

-Тэр худлаа. Юу гэсэн үг вэ, тэр чинь. Хоригдож байгаа 6600 хүнээс өршөөл үзэхээр байгаа 2500 хүн бүгдээрээ яахаа алдсан залилагчид гэсэн үг үү. Харин нийгмийн ороо бусгаа нөхцөл байдлаас болоод залилагч гэгдэн ял шийтгэл хүлээсэн олон хүн, тэр тусмаа эмэгтэйчүүд, залуучууд олон байдаг. Аминчилж захихад юмны үнэн мөнийг олж ойлгож баймаар байгаа юм. Хүн ер нь зөв үйлийг дагахдаа аажуу мөртлөө буруу ятгалганд тун амархан орчих юм. Энэ хууль бол өргөн цар хүрээтэй, утга учиртай хууль. Өршөөлийн энэ хуулийг гаргаснаар орчин үеийн хэлмэгдүүлэлтийг ч таслан зогсооход томоохон алхам хийж байна. 

 

Яг үнэндээ бол Монголын өнөөдрийн хамгийн том залилагчид бол төр засаг удирдаж байгаа энэ хүмүүс. Уг нь хууль тэгш үйлчилдэгсэн тэд  бол бүр том, бүр жинхэнэ залилангийн хэрэгтнүүд. Яагаад сонгуулийн үеэр нэгийг ярьж, ажил хэрэг дээрээ огт өөрийг хийж байна вэ? Яагаад төрийн мөнгө хөрөнгө, боломж бололцоо, давуу талаа ашиглаад хувийн ашиг сонирхлын төлөө ажиллаад, өрөөл бусдаа, эх орноо сүйрүүлээд байна вэ? Энэ чинь залилан, бүр олон давтан бүлэглэн үйлдэж байгаа зохион байгуулалттай хүнд гэмт хэрэг байгаа юм, уг нь.

 

ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТ, ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН ШАТАНД МЭДЭЭЛЛИЙН НУУЦЫГ ХАДГАЛАА­ГҮЙГЭЭС ХҮНИЙГ УРЬДЧИЛАН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОН ХАРАГДУУЛЖ БАЙНА

 

-АТГ, хууль хяналтынхан ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Юу гэхээр хүнийг барьж хорьж баахан шалгачихаад дараа нь хэрэг биш байжээ гээд  хэрэгсэхгүй болгодог. Гэтэл тэр хүний нэр хүнд шалбаагт унаж, гэр бүл үр хүүхэд, ойр дотныхон нь сэтгэл санаа, эд хөрөнгө, гэр бүл, амьдралаараа хэд дахин хохирдог, бүр амь насаараа ч хохирч байна. Эргээд тэр хүний нэр хүндийг сэргээх цагаатгах, гэм буруугүйг нь олон нийтэд хүргэх ажлыг яагаад хийдэггүй юм бэ? 

 

-Би бүх шатны шүүхэд олон жил шүүгчээр ажилласан хүн. Тэр үед аливаа хэрэг ямар байгааг задруулах, урьдчилан дүгнэлт гаргах, нийтэд түгээх гэдэг үнэндээ байгаагүй. Байх ч ёсгүй юм. Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг гагцхүү шүүх шийддэг. Хэргийг шүүх шийдлээ, тийм хэрэгт ийм ял шийтгэл ногдууллаа гэсэн бодит мэдээ гарвал гардаг байсан. Харин шүүхийн ажлыг сурталчлан таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг их хийдэг байлаа. Гэтэл өнөөдөр бодсоноороо хорьж хүссэнээрээ гүтгэдэг цаг иржээ. Тэгээд юм л бол сүр дуулиантай баривчлагаа хийж, цагдан хорьж, гадаадад зорчих эрхийг нь хориглох юм. Ер нь л хов ярьдаг айлын авгай аятай хүн аймаар тоо дэлгэж суух юм. Тэр нь ихэнхдээ худлаа гээч. Тэгээд нэгэнт нийгмийн сэтгэл зүйд суулгасан нөгөө хуурамч хөрсөө тордохын тулд заавал гэмт хэрэгтэн болгох гээд зүтгэчихдэг. Тухайн хэрэгт тухайн хүний үйлдлийг л шүүх хянан хэлэлцэж, гэм бурууг нь тогтоодог байтал тэдний хань ижил, үр хүүхдүүд, хамтран зүтгэгчдээс өгсүүлээд олон хүнийг хавтгайруулан хамруулж, гэмт хэргийн хамсаатан, гэмт бүлэглэлийн гишүүд болгож баалдаг. Энэ маш аюултай. Шүүх хянаад гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүйг тогтоосон хэрнээ  нийгэмд тогтсон ойлголт, дээрээс ирэх дарамтыг дагаад гэмтэн болгож шийдэхээс аргагүйд хүрдэг. Үүнийг би гажуудал гэж үзэж байна. Ардчилсан Монгол оронд өнөөдөр улс төр, өшөө хонзонгийн шинжтэй хавтгайруулсан хэлмэгдэл өрнөж байна. Үүнийг ойлгож, хууль хүчний байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, ер нь нийт монголчууд энэ ертөнцөд хүнээрээ үлдэж, нэгнийхээ эсрэг биш нэгнийхээ төлөө ажиллаасай. Эцсийн эцэст түр зуурын боломж, албан тушаалд дулдуйдаж биш харин мөнхийн үнэн болох хүн чанарт тулгуурлаж амьдарцгаая гэж уриалмаар байна.  

 

-Үүний нэг жишээ нь АТГ биш үү. Сэтгүүлчдийг цуглуулаад ямар  хэргүүдийг шалгаж байгаагаа  мэдээлдэг. Саяхан л гэхэд АТГ-аас манайд шалгагдаж байгаа 45 эрүүгийн хэргийг Өршөөлийн хуулиар өршөөнө гэсэн мэдээллийг өгсөн. Уг нь мэдээлэл бус шийдвэрээ танилцуулдаг баймаар?

 

- Хэрэв хуулийн байгууллагууд тодорхой хүнд эрүү үүсгэсэн бол нотлох баримтаа цуглуул, гэм буруутайг нь тогтоо. Тогтоогдохгүй бол та гэм буруугүй байна гэж хэлдэг байх ёстой. Ингэж хэлдэг хуулийн байгууллага өнөөдөр үнэндээ алга байна. Нэг хэргийн талаар ярьсан бол заавал гэмт хэрэгтэн болгож салдаг буруу хандлага л байна. Таны хэлсэнчлэн манайд байгаа 45 хэрэг өршөөлд орох нь гэж мэдээлэх ёсгүй. Эхлээд хууль нь бүрэн байдлаар гарч албажих хэрэгтэй. Хэрэг нь шүүх дээр очиг. Тэр нь Өршөөлийн хуулийн дагуу өршөөгдвөл өршөөгдлөө, үгүй бол үгүй л гэсэн үг. Үүнийг шүүх шийддэг.

 

Шалгаж байгаа хэрэгт тухайн хүний гэм буруу нь тогтоогдохгүй бол та гэм буруугүй гэж хэлэх зориг зүрх байгаа цагт Монголын төрийн нэр хүнд өснө. Мөрдөн байцаалтын шатанд мэдээлэл гадагш өгөх нь хориотой, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж зарлана гэдэг бас өөрөө гажуудал. Гэтэл энэ бүхнээс болж нэг мөрдөн байцаагч ял шийтгэгдсэн гэж та сонссон уу. Урьдчилсан мөрдөн байцаалтын шатны нууцыг задална гэдэг өөрөө гэмт хэрэг. Түүгээр шийтгэгдсэн нэг ч мөрдөн байцаагч, прокурор байхгүй.

 

ТӨР ӨРШӨӨЖ БАЙВАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯРЛАЖ БАЙХ УЧИРТАЙСАН

 

-Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө авлига авсан, албан тушаалаа урвуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн хөрөнгийг хууль бус зарцуулсан зэрэг иргэдийг өршөөх нь буруу хэмээн жиргэсэн. Энэ байдлаараа магадгүй хориг тавих нь бараг тодорхой болж байна. Хориг тавих нь зөв алхам байж чадах уу?

 

-Монгол Улсын Их Хурлаас баталж байгаа Өршөөлийн тухай хууль хүчин төгөлдөр болоогүй байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж магадгүй гэсэн байдлаар жиргэснийг нь уншаад үнэхээр гайхсан. Нэгд, хүчин төгөлдөр болж хараахан гараагүй хуульд хориг тавина гэж зарладаг Ерөнхийлөгч байж болохгүй, хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдээ өршөөнө гэж байхад эсэргүүцэж байх учиргүй. Ерөнхийлөгч хүн бол төрт ёсыг баримталдаг, түмэн олны төлөө ажилладаг хүн байх ёстой. Ерөнхийлөгчийн үг бүхэн үнэтэй, үйлдэл бүхэн шударга, төв байх ёстой.

 

Хууль хүчин төгөлдөр болоогүй байхад жиргэнэ гэдэг Монгол Улсын Ерөнхийлөгч байж болшгүй хөнгөн бол­чимгүй үйлдэл гаргаж байгаа хэрэг. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч иргэн болгоны төлөө санаа зовдог хүн байх учиртай. Алдсан эндсэн бол ялгүй болоосой гэж хүн бүхний төлөө санаа зовдог байх ёстой. Монголын төр өршөөлөө үзүүлж байгаа бол Ерөнхийлөгч баярлаж байх учиртай. Нэг ч гэсэн хүн ялаас чөлөөлөгдөж, ард нь байгаа ам бүл, хамаатан садан, үр хүүхэд нь элэг бүтэн болж баярлаасай билээ гэж бодож, залбирч байх ёстой. Гэтэл өршөөл үзүүлэхгүй гэж хориг тавина гэдэг наанадаж ойлгомжгүй хэрэг. Өршөөлийн хуулийг гаргахгүй гэж хориг тавьж байгаа Ерөнхийлөгчийн  үйл ажиллагааг дэмждэг хүн, улс төрийн хүчин байвал бас ойлгомжгүй. Ерөнхийлөгч хориг тавьж, түүнийг нь МАН дэмжинэ гэх байдлаар ч олон нийтийн сүлжээнд жиргэнэ лээ. Үүнд итгэхгүй байна. МАН-ынхан ийм  болчимгүй үйлдэл хийхгүй байх. Болчимгүй Ерөнхийлөгч байж болдог юм гэхэд, болчимгүй нам, улс төрийн хүчин байж таарахгүй. Хүний эрхзүйн байдлыг дордуулсан, эрх ашгийг нь хөндсөн тийм хоригийн төлөө болчимгүй Ерөнхийлөгчтэй хавсардаг улс төрийн хүчин, улстөрч байвал ард түмэн эргээд дүн тавих байлгүй дээ.

 

-Хориг тавих асуудлыг нөгөө талаас ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ард түмнээ өршөөхийн эсрэг байна уу гэж ойлгох хүн ч цөөнгүй байна?

 

- Зарлан тунхаглаад байгаагаас нь харвал Ерөнхийлөгч үнэхээр хориг тавих нь тодорхой болж байх шиг байна. Хэрэв тийм бол УИХ-аас Өршөөлийн хуулийн өмнөхөн хэлэлцэж баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн талаар ямар бодолтой байгааг нь асуумаар байна. Энэ хуулиар хөрөнгө орлогоо нуусан, татвараас зугтаасан, хууль бусаар олсон өмчтэй болсон жинхэнэ “акул”-ууд өршөөлд багтлаа. Уг нь Ерөнхийлөгчийн хориг нь жинхэнэ тэр хуульд л  тавигдах ёстой баймаар. Өршөөлийн хууль бол төрийн тогтолцооны га­жуу­дал, хуулийн хатуу заалт, буруу хэрэглээ, хавтгайруулсан хэлмэгдүүлэлт зэрэг нөхцөл байдлын улмаас шалгагдаж байгаа, аргагүйдэн шоронд хоригдож байгаа, ял эдлээд гарсан зэрэг олон хүнд хамаатай хууль юм. Ийнхүү, төрийн томчууд, баячууд, эрх мэдэлтнүүдэд үйлчилсэн хуулийг сонсоогүй мэт дуугай өнгөрөөчихөөд алдсан эндсэн энгийн олон иргэдийг хамарч байгаа хуульд болохоор сургаар нь хориг тавина хэмээн зарлаж байгаа Ерөнхийлөгчийн алдаа гэхэд багадах, заналт гэхэд ихдэх үйлдлийнх нь талаар танай сониноор дамжуулж асуумаар байна. 

 

-Өршөөл, уучлал, хоригийн  асуудлыг хууль эрхзүйн үүднээс нь дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

 

-УИХ-ын онцгой бүрэн эрхэд өршөөл үзүүлэх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхэд уучлал үзүүлэх тухай  асуудлууд байдаг юм. УИХ-аас батлан гаргасан хуульд хориг тавих эрх нь Ерөнхийлөгчид байгаа ч энэ хоёр институци бие биенийхээ онцгой бүрэн эрхийг  хүлээн зөвшөөрч, хүндэтгэх нь  улс төрийн том соёл. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын төсөвт төвлөрөх  ёстой 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн Жастин Капла нарт уучлал үзүүлээд явуулчихсан. Хоёр хүн алаад зургаан хүүхэд өнчрүүлсэн хүнийг бас л уучилсан. Хэдийгээр олон нийтийн зүгээс Ерөнхийлөгчийн энэ уучлалыг даан ч дээ гэж харж байсан ч УИХ,  эрхэм гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийнбүрэн эрхийг нь хүндэтгэсэн хэрэг биз, нэг ч үг дуугараагүй өнгөрнө билээ. Гэтэл Монголд онц их хэмжээний хохирол учруулсан, жинхэнэ эдийн засгийн луйвар, залилан хийсэн гадаадын иргэдийг, мөн хэрцгий сэдэлтээр, санаатайгаар үйлдсэн онц ноцтой эрүүгийн гэмт хэргийг үйлдсэн хүнийг уучилсан хэрнээ 2500 Монгол иргэнд хамааралтай Өршөөлийн хуулийг гаргаж байгаа УИХ-ын бүрэн эрхэд халдаж, өөрийн ашиг сонирхлын үүднээс улс төрийн тооцоо хийж бусад руу дайрч давшилж байгаа Ерөнхийлөгчөө та арай дэндэж байна гэж хэлмээр байна. Таны зуулт, халдлагад өртөж байгаа Н.Энхбаяртай тооцоо хийх гэж байгаа бол үүндээ энгийн олныг бүү хамруул. Эсвэл, энэ хууль нь Н.Энхбаяр гэдэг хүнд хамаарахгүй гээд шууд хэлээд, заагаад өгчихгүй юу, болдог юм бол.  

 

Н.ЭНХБАЯРЫГ ЗОХИОМОЛ ХЭРЭГТ ХИЛСЭЭР ЯЛЛАЖ ШИЙТГЭСЭН НЬ ӨНӨӨДӨР  УЛАМ БҮР ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА 

 

-Өршөөлийн тухай хууль батлагдсаны маргааш нь МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирсэн. Тэгэхээр энэ бүхнээс харахад яах аргагүй түүнд зориулж хууль гаргалаа гэж хардаад байгаа шүү дээ?

 

-Н.Энхбаяр нарыг хилс, зохиомлоор яллаж, шийтгэсэн гэдэг нь өнөөдөр улам бүр тодорхой болсоор байна. Энэ хэлмэгдүүлэлтийг хэн захиалсан, зохион байгуулсан гэдэг ч  бүр тодорхой болж бай­на. Улстөрийн гэдэг эзэнгүй нэрээр биш Элбэгдоржийн хэлмэг­дүүлэлт гэдэг нэрээр түүхэнд орох баримтаа тэр өөрөө дэлгэлээ. Хэлмэгдэж хохирсон эдгээр хүмүүс бусдын адил Монгол Улсын иргэд. Тэд ч бас бусдын адил Өршөөлийн хуульд хамрагдаж өршөөгдөх эрхтэй. Гэхдээ нэг зүйлийг тодотгож хэлье. Энэ бол зүгээр өршөөгдөөд өнгөрөх асуудал биш. Хийгээгүй хэргийн төлөө хилс, зохиомлоор хүмүүсийг шийтгэсэн учраас хэзээ нэгэн цагт энэ хүмүүсийн холбогдох асуудал өнөөдөр биш гэхэд маргааш цагаатгагдана  гэж  хуульч хүний хувьд бүрэн итгэлтэй байдгаа хэлье. Хууль ёсыг дээдэлдэг, хууль шүүхийнхээ үйл ажиллагааны  алтан зарчмыг баримталдаг хүмүүс хууль, хяналтын байгууллага, төрд ажиллах боломж гарч ирсэн тохиолдолд эдгээр хүмүүс бүрэн цагаатгагдана. Н.Энхбаяр гэдэг хүн Монголд ирсэнд юунд нь гайхаж цочирдоод байна. Энэ хүн хилс зохиомол хэргийн улмаас сэтгэл зүй, бие бялдар, эрүүл мэндийн хувьд асар их хохирол амссан. Хууль бусаар баривчлах үедээ түүнийг зодож, эрүүдэн шүүсэн, харгис хэрцгий хэмээс хэтэрсэн байдлаар харьцаж байсан, энэ бүхний улмаас түүний амь насанд нь аюултай гэмтлүүд учирсан гэдгийг зарим нь таамгаар, зарим нь тодорхой мэдэж байгаа. Иймээс, энэ хүн эмчлүүлэхээр арга буюу гадаадад байсан. Энэ хүн Монгол эх орондоо, монгол түмнийхээ дунд байхыг үнэхээр их хүсч байна. Нэг талаас Н.Энхбаяр бусад олон Монголчуудын нэгэн адил энэ хуулийг тэсч ядан хүлээж байсанд нуух ч зүйл байхгүй, гайхах ч зүйл үгүй. Нөгөө талаас, бүхэл бүтэн улс төрийн хүчин байтугай жижиг компанийн захирал, айл гэрийн эзэн ч Монголоос хөндийрөхөд ардах ажил, амьдрал хэцүүддэг шүү дээ. Үүний зэрэгцээ, улс төрийн нөхцөл байдал өнөөдөр төвөгтэй болж өрнөж байна. Энэ үед МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн хүн яаравчлан ирэх нь ч ойлгомжтой, зүй ёсны үйл явдал. Харин ч энд байж байх ёстой хүн мөнөөсөө мөн шүү дээ. Юунд нь гайхаад нүд амаа эргэлдүүлээд, уурлаж бухимдаад, боож үхчих гээд байгаа хэрэг вэ. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүнийг хангалттай  бичиж, ярих, элдвээр мөлжиж, гүтгэж гүжирдэж, хэлмэгдүүлж ханах болоогүй юу? Хазайсан дээр нь түлхэж, хахсан дээр гудрах гэгчийг нэг нүдээрээ үздэггүй ард түмэн шүү, энэ манай монголчууд!

 

-Та Н.Энхбаярыг тухайн үед зодсон гэж хэллээ. Энэ тухай анх удаа таны амнаас сонсч байна. Илүү тодруулахгүй юу?

 

-Би өмнө нь яригдаагүй зүйлийг хөндөж  байгаа юм биш, яриад л байгаа  шүү дээ. Ямар зүгээр байсан хүн ухаан балартаж, өөрөө явах чадваргүй болж, үүнийг нь  олноос нуух гэж толгойг нь доош, хөлийг нь дээш харуулан авч явахав дээ. Ямар Энхбаяр өөрөө хүсэлт тавиад, түүнийг нь хүчний байгууллагынхан хүндэтгэн хүлээн авч хөлөөр нь толгой хийж гэрээс нь авч гарахав дээ. Хэдхэн минутын өмнө телевизээр Оюутолгой, Тавантолгой Монголын ард түмэнд байх ёстой гэж яриад сууж байсан хүнийг хэдхэн хоромын дараа хөлийг нь санжигануулаад аваад гарсныг монголчууд бүгд харсан. Тэр хүн ямар зэвсэг хэрэглэсэн, онц аюултай гэмт хэрэгтэн биш. Ердөө л хэдэн журмын нөхдүүдтэйгээ ярилцаад, бас сэтгэл түгшээд, хань ханиндаа сууж байсан хэрэг. Хэн ч ингэнэ шүү дээ. Энэ хэргийн үнэн мөн хэзээ нэгэн цагт ил болох байлгүй дээ.

 

-Н.Энхбаяр гуай сая ирэхдээ ч эрүүл мэндийн хувьд сайнгүй харагдаж байсан. Түүний эрүүл мэндийн байдал хэр байгаа талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

 

-Хуурай өлсгөлөн гэдэг бидний төсөөлдөг шиг асуудал биш юм байна. Эд эсийн хэмжээнд хүн хэвийн байдлаа алдана гэдэг төсөөлшгүй хор хохирлыг тухайн хүнд учруулдаг юм байна. Харин ч өндөр хөгжилтэй оронд сайн эмчлүүлж байгаа тулдаа амь нас нь үлджээ. Гэхдээ одоо ч амаргүй байгаа. Гэтэл манайхан амарч зугаалаад, аргаа бараад тэнэж байгаа юм шиг бичих юм. Ингэж ч бас арай л болохгүй дээ, уг нь. Ноцтой халдлага, битүү гэмтэл, хуурай өлсгөлөн, сэтгэл санааны гүнзгий хямрал, бусад олон зүйлээрээ хохирсон хүн харин ч өдий зэрэгтэй байгаа нь их юм билээ. Энэ хүнийг монголчууд бид өрөвдөн хайрлаж, тавлаж тохуурхагчдаас хаацайлан хамгаалах хэрэгтэй. Юуны төлөө ийнхүү төрийн хэлмэгдүүлэлтийн машинд хэрчүүлэх болсон бэ гэдгийг үнэн мөнөөр ойлгох хэрэгтэй. Ер нь манай хэвлэл мэдээллийнхэн дарга дагаж ханаралгүй шударга энэрэнгүй байх хэрэгтэй юмсан. Энхбаяр гэдэг хүн эх орон, ард түмнийхээ төлөө, эрх мэдэл, эд хөрөнгөнд хязгааргүй дурлагсдад боломж олгоогүйнхээ төлөө зуултад орсон юм шүү. Эх орон монголчуудынхаа төлөө хэнээс ч айхгүй үгээ хэлж байсан учраас л хэлмэгдсэн.

 

-МАХН л бүхний буруутан юм шиг, МАХН л Өршөөлийн хуулийг санаачилсан юм шиг ярих явдал байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-МАХН буруутан ч биш, мөн өршөөлийн хуулийг санаачилсан ч юм биш. Өршөөлийн хуульд 2500 гаруй хүн хамрагдана гэж дээр дурдсан. Нэмээд хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шатанд байгаа хүмүүс орно. Хорих газар ял эдэлж байгаад өршөөгдөх хүмүүсийн дотор МАХН-аас нэг ч хүн байхгүй. Харин МАН, АН-аас олон хүн бий. Нөгөө талаар, Өршөөлийн хуулийг МАХН дангаараа  хэлэлцэж батлаагүй, нөгөө хоёр намтай хамт л хийсэн ажил. Ёс нь тийм. Тэгэхээр хэн нь энэ хуулийг гаргахын төлөө байсныг ялгаж, салгаж ойлгох байлгүй. Мөн алдсан, эндсэн хүмүүст төрийн энэрэл  өршөөл үзүүлье гэсэн байр суурь бүх гишүүд, нам, эвсэлд бүрэн байсан гэж ойлгож байна. Тэгээд ч  төрийн шийдвэр болж гарлаа. Харин хүнээ гэж ийнхүү гаргасан хуульд  хориг тавьж байгаа бол Монгол хүний төлөө гэсэн сэтгэлгүй байна гэж ойлгохоос өөр аргагүй.

 

ӨШ САНАСАН СЭТГЭЛЭЭ ИЛЧИЛСЭН АГСАМНАЛ

 

-Одоо бид  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгний талаар санал бодлыг тань сонсох гэсэн юм. Ер нь юу болчихвоо хэмээн гайхах ч багадаад байна?

 

-Баярын хурал дээр мэндчилгээ хүргэх гэж очсон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ёстой агсам тавьсан гэж хэлж болохоор ааш авир гаргасныг бид бүгдээрээ харсан. Ёстой нөгөө унадаггүй, унтдаггүй, зогсолтгүй агсам тавьдаг хүн шиг л байлаа даа. Агсам хүнийг ийм үед тэвчиж л өнгөрөөхгүй бол улам дорддог шиг прокурорынхан маань унтаад ч болов тэсч өнгөрүүлэхээс өөр аргагүй байлаа. Ийм ч Ерөнхийлөгчтэй байх гэж дээ гэж би л лав хувьдаа халаглаж харамссан, юуг нь нуух вэ. Хүнд хэцүү ажилтай прокурорууд нэгэн наянд ганц тохиох ойгоо тэмдэглэж, баярын хурлаа хийж, хамаг зочдоо уриад хичнээн баяртай байсан бол. Гэтэл баярын мэндчилгээ гэх юмгүй, баярын хурал ч хийсэн юмгүй, харин ч уур хорсол, бачимдал бухимдал, яс хаясан хэрүүл, тулган шаардалт, эе эвийг эвдрэлцүүлсэн бүтэн цагийн аймшигтай цамналыг үзлээ. Найр тараасан агсамнал хэмээн зүйрлэж хэлсэн нь яг л үнэн байдлыг хэлжээ. Энэ нь цаашдаа төрийг тараахад хүргэх вий дээ гэж зовниж байна.

 

Нэг хоёрхон хүнд гаргасан уур, хорсолоо ингэж илэрхийлж, хамт олны ойн баярыг  Ерөнхийлөгч мэнд­чилгээгээр мялаах биш, өш хонзон, заналхийллээр бүхэл бүтэн салбарын хүндэтгэлийн үйл ажиллагааг утна билээ.

 

-Юунд нь ингэж  уурлаж бачимдав, ямар учир шалтгаан байсан юм бол оо?

 

 -Боож үхэхэд богино шидмэс эрнэ гэгчээр, тэгж айхавтар багтарч байгаа учир шалтгаан олон байгаа байх аа. Гэхдээ зүрхэндээ бэтэг хуруулсан  авир араншин гаргах болсны учир түмэн олонд зах зухаасаа тодорхой болчихоод байна.

 

Ямар ч л байсан, өөрөө шургаад орчихсон Оюутолгой, Тавантолгойн гэрээг өөрийнх нь дураар явуулаагүйд бухимдаад байна, Жастин Капла нарыг  уучилсныг монголчууд  шүүмжлэн ярьсанд бухимдаад байна, Н.Энхбаяр нарыг хэлмэгдүүлсэн хэрэг монголчуудад улам бүр ил тодорхой болж байгаад бухимдаад байна, хууль хяналтын байгууллагуудыг удирдан ажиллуулж улс төрийн өс авах хэрэгсэл болгодог нь Өршөөлийн хуулиар  хаагдсанд бачимдаад байна, Өршөөлийн хуулиар өөрийнх нь болон хань хамсаатан нарынх нь мөнгөний уут хаагдсанд цухалдаад байна, шударга үнэн ялах цаг ойртоод байгаагаас  үхтэлээ айгаад байна.

 

Н.Энхбаярыг хичнээн шалгасан ч юм олддоггүй, гэтэл Ц.Элбэгдорж огт шалгуулдаггүй, шалгаагүй байхад олон булхайтай зүйл нь “ булавч бултайна” гэгчээр гарч ирчих гээд байгааг бүгд шахуу мэддэг болж. Энэ хоёр хүний  хооронд ямар их ялгаа байна вэ. Та нар  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээ, мэдээлэл, цахим хуудсуудын доор бичигдсэн сэтгэгдлүүдийг уншиж  байгаа л байх. Энэ бүгд түүнийг нүхээ олохгүй байгаа тарвага шиг сандаргаж, харсан болгондоо уур  бухимдлаа гаргахад хүргэж байгаа биш үү. Ер нь манай Ерөнхийлөгчид айх айдас, илэрчих вий гэсэн  асар их юм байгаа нь мэдэгдээд байна шүү дээ. Энэ юу вэ?

 

Ерөнхийлөгч хүний ёс зүйг сахиж, бүрэн эрхээ байх ёстой хэм хэмжээнд сахиж байгаа бол юунд нь бухимдах билээ!

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч хүн  гэхэд олон болчимгүй үг хэлчих шиг болсон?

 

-Болчимгүй гэхэд багадахаар  байлаа. Наад зах нь гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч бол  “Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний  эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гээд Үндсэн хуульд заачихсан байгаа.

 

Гэтэл Монголын эв нэгдлийг жинхэнэ байдлаар эвдэн бусниулагч болж үг хэллээ. Улс төрийн  намуудыг, улс төрчдийг, хуульчдыг, төр ард түмнийг  гээд бараг бүгдийнх  хооронд яс хаясан, харааж загнасан үг хэлж, хэрүүлийн алим шидлээ.

 

Ер нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энэ үгийг хэлж байхдаа, би Монгол Улсын Ерөнхийлөгч хүн гэдгээ бүрэн мартаж, уур бухимдлаасаа болж биеэ барьж чадалгүй  Ерөнхийлөгч хүнээс гарамгүй  үг хэлснээрээ өөрийгөө ямар хүн бэ гэдгийг  их тодорхой харууллаа. Юманд чинь ёс зүй, хэм хэмжээ гэж баймаар. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнээ, гараас нь төрийн тамга гардан авч байсан нэгнээ хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй байхад ялтан хэмээн олны нүүрэн дээр зарлана гэж байх уу. Зүгээр ч нэг ярьсан биш, олны нүдэн дээр, хүндтэй индэр дээрээс ахин дахин хашгичаад байх юм. Жирийн нэг иргэн ийм ааш аяг гаргасан бол “олон нийтийн өмнө танхайрсан” гээд аль хэдийн чирч аваачаад, эрүүгийн хэрэг үүсгээд, хориход хийчихсэн байгаа даа. Танхайрал цааш үргэлжилсээр. Хэвлэл мэдээллийнхнийг тэр чигээрээ хээл хахуулийн сүлжээ ч гэх шиг, УИХ-ын 76 гишүүний тал нь хонины арьс нөмөрсөн чоно ч гэх шиг, тэр ч байту­гай  өөрийнхөө журмын нөхөд, өсгөж өндийлгөсөн  намаа зүхэж хараана билээ.

 

Бас нэг ажиглагдсан зүйл бол өөрийн улс­тө­рийн тооцоо, өс хон­зонг биелүүлэх, хэлмэгдүүлэлтийг дахин гаргахын тулд прокурорын байгууллага, АТГ-т даалгавар өгөөд ч байгаа юм шиг. Түүний гараар хөдөлж, хэлсэн ярьснаар хөтлөгдөж байсан байх, одоо тэгж явбал Монгол Улсыг “хэлмэгдүүлэлт” гэдэг бараан хар үүл дахин бүрхэхийг үгүйсгэх аргагүй. 1937  оны хэлмэгдүүлэлтийг “дээрээс”  захиалж, хуулийнхан гүйцэтгэсэн ч, эцсийн хариуцлагыг шүүх, прокурор хүлээж буруудаж байсан гашуун туршлага байгааг мартаж болохгүй.

 

 

Ч.ҮЛ-ОЛДОХ, Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
.
2015-10-26
zochin:
SHaravdorjiin avgai Erdenechuluunii zalilangiin hereg urshuugduj bgaa bolohoor ingej balairch eliirch bgaa yumaa.ene odoo bolimoor yum barisan barilgiinhaa munguug zeelchiheed butsaad zalilan bolson shuu dee.Mash olon saituudaar uruu tuluud uguuch geed bichigdeed baisan erunhiilogch mash zuv horig tavisan gej bodoj bna.ter hun prokuroruudad helehgui uur hend heleh yum be.ted chine huuli heregjuulegchid Dorligjav said hurtel unen muniig ni heleed bgaa biz dee.ATG-iig yuman chinee sanahgui odoo N.Enhbayriin yaj daljignaj bgaag haraach bi ed nariig yalsan geed peediigeed yavj l bna.ATG -iig ajilgui bolgoj uuriinhuu ush honzong avch bgaa yuim baih daa.Mongol uls iim doroi buurai gants huniig diilehee baisan bna shuu dee.Ene hun yamar bardam yamar aimaar yalsan baatar shig bnaa.Gantsaaraa Mongol ulsaar toglochih yum bna ldaa. ATG-iinhan denduu dooshoo orloo doo.iim baij boloh uu.
2015-08-22
zochin:
SHaravdorjiin avgai Erdenechuluunii zalilangiin hereg urshuugduj bgaa bolohoor ingej balairch eliirch bgaa yumaa.ene odoo bolimoor yum barisan barilgiinhaa munguug zeelchiheed butsaad zalilan bolson shuu dee.Mash olon saituudaar uruu tuluud uguuch geed bichigdeed baisan erunhiilogch mash zuv horig tavisan gej bodoj bna.ter hun prokuroruudad helehgui uur hend heleh yum be.ted chine huuli heregjuulegchid Dorligjav said hurtel unen muniig ni heleed bgaa biz dee.ATG-iig yuman chinee sanahgui odoo N.Enhbayriin yaj daljignaj bgaag haraach bi ed nariig yalsan geed peediigeed yavj l bna.ATG -iig ajilgui bolgoj uuriinhuu ush honzong avch bgaa yuim baih daa.Mongol uls iim doroi buurai gants huniig diilehee baisan bna shuu dee.Ene hun yamar bardam yamar aimaar yalsan baatar shig bnaa.Gantsaaraa Mongol ulsaar toglochih yum bna ldaa. ATG-iinhan denduu dooshoo orloo doo.iim baij boloh uu.
2015-08-22
Avilga-iin gemt hereg uildsen humuusiig orshooj b:
Avilga bol chimeegui tahal... Niigmiig maani muuhai bolgoj, ur huuhdiin maani ireeduig bulaaj, ovchin zovlontoi ahan duusiin maani eruul baij olon jil jargaltai hamtdaa baih tsagiig humaslagch har huch. Bid nar Mongoldoo saihan amidrah erhtei.... Bi MONGOL hun bolsonooroo baharhamaar baina...
2015-08-21
Tulga:
Ene huuliig eserguucej bna. Ardchilsan uls l jum bol olon niitiin sanal asuultaar l shiideh cag ni boljee. referendum!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!. Herew tiim bol buruu hereg shiidsen, gutgesen cagdaagiin gazar, eswel shuuh, prokurotoriin gazaruud hohiroliig ahij iim hereg tawdagdahgui boltol torgodog boloh cag ni ch irj baigaa jum bolow uu deed zah ni gehed l oirolcoogoor 1 terbum baihad l hangalttai. Eswel ingeed heden odor hawtgairaad , daraa ni mongoliin huuli hedhen honogtoi geed ard tumnee bas moligdoh jum bolowuu.
2015-08-21
Zochin:
Sharabdorj gyai jinxene goloor n xellee ynendee 37 onii xelmegdyylelt Ali xediin exelchixeed bn yyniig zogcoox zyil orshooliin xyyli mon. Eronxiilogch ynendee yu bolbol erdoo l zanalxiileed xyyliiin baigyyllaga bolon ATG iig minii tyshaal aar ajilla shalga baribchil xori tsagd geed baigaatai ytga neg bailaa
2015-08-21
zochin:
Ene uvgun ch turul ariljjee. Gandirsaa haanaas bosgoson bilee dee
2015-08-20
Зочин:
чиний мэдрэл зүгээр үү
2015-08-20
Зочин:
чи өөрөө бөгс долоогч
2015-08-20
Зочин:
Хуцалгvй ерее тел! Бегс долоогч
2015-08-20
Зочин:
чи өөрөө бөгс долоогч
зочин:
ёстой загатнасан газар маажина гэгч боллоо. Шаравдорж гуайгаас өөр хэн ч ингэж үнэнийг хэлж чадахгүй юм даа. Үргэлж шударга үнэний дуу хоолой болж яваарай. Танд амжилт хүсье.
2015-08-20
Зочин:
Hogiin novsh urgamliig Elbegee ali ert shorond zuil duusgah bsan yu, hogiin urgamliig ustgaj baij tsetseg nogoo urgana
2015-08-20
Зочин:
Enkhbayr gej berd sanaatai novsh mongol turiig horon sanaagaar ustgah gj baigaa hund hun uurlahgui yah ve dee
2015-08-20
Зочин:
Gandirs, Sharavdorj luivarchin shdee, enhbayriin gulug
2015-08-20
Зочин:
Зөв бичиж сураагүй байж яаж юун ч энерги вэ. Энерги гэж үг мэдэх үү малаа
2015-08-20
Зочин:
Ene odoo tetgevertee garah bolooguimuu nasaaraa amidarchih yum bna l da. Enentei hamt nasaaraa uls oronoo avch yavah geed diilehgui medleg chadvar ni hurehgui baigaa humuusiin negiig ch dahij songoj bolohgui!!!!!!! Ed nar chini odoo buur davartsan uuriihuu ur huuhed hamaatan sadanaa beldeed eheltsen , yur ni neg musun ingeed uhtelee UIH-d suuj bgaad gereesleldee minii daraa ter bolno gej gereeslelee bicheed , za neg musun yur ni Zasagiin gazariin ordon dotor ed nar amidardag bolchuul amar yum bishuu. Haanii ordon shig l neg dotoroos ni hovhorch zailj ugduggui heden maluud baigaa l baih yum. Uhaantai erdem medlegtei shunalgui hudalaa yaridaggui hulgai hiideggui humuusee olj songotsgooyo!!!!!!!!!!!!!!!
2015-08-20
Эрка:
Засгийн газрыг бурдуулэхэд заавал Энхбаяр ирэх нь ямар учиртай юм бэ? Хуугээ сайд болгох гэж ирсэн юм уу. Ямар ч туршлагагуй жаал ЗГ- н гишуун болоод л МУ- ард тумэнг хэтэрхий доромжилж бна даа
2015-08-20
Монгол:
Өршөөлийн хуулийн жижиг хэрэгтнүүдийг өршөөсөн хэсгийг хэвээр үлдээж, томоохон, нэн ялангуяа, авилгал, албан тушаалын, түүний дотор төрийн албанаас баяжсан, төсвөөс зувчуулсан нөхдүүдийн завшсан хөрөнгийг илрүүлж, хураан авч хохирлыг барагдуулаад дээр нь хаширтал нь суулгавал зохино...
2015-08-19
Зочин:
Урвагч луйварчин Шаравдоржийг шалга
2015-08-19
Зочин:
Богс долоогч
2015-08-19
Зочин:
Богс долоогч
2015-08-19
Зочин:
Энэ одоо юу яриад байнаа мэдрэл муу улсууд ямар дээшээ гараа вэ.
2015-08-19
Зочин:
чиний мэдрэл зүгээр үү
Kkk:
Mongoliin atd tumen eronxiilogch Elbegdorjiigoo demjij bna aa. MAXN iixan tarxi ugaaxaa boli doo.
2015-08-19
шударга:
гандирс хорооллын хэрэг нь юу болсон бэ энэ цэцэрхэгчийн?????
2015-08-19
Зочин:
bugs doloogch
2015-08-19
zochin:
ШАРАВДОРЖ БОЛ Н.ЭНХБАЯРЫН БӨГСИЙГ ДОЛООГЧ, НАСАНДАА БАЙМГҮЙ ДОЛИГОНУУР ЭТГЭЭД ДЭЭ. Н.ЭНХБАЯРЫН ҮЕД МАШ ИХ БАЯЖСАН, ҮНДЭСЛЭЛЭГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ХҮН. ЭНЭ ХҮНИЙГ БАС ШАЛГАХАД ГЭМГҮЙ.
2015-08-19
Зочин:
ерөнхийлөгчийн зарим хэлсэн үг арай ч дэндээд байх юмаа монголын ард түмэн бүгд тэнэг биш юмсан даа
2015-08-19
78979797:
Энэ нөхөр 2008 онд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байна гээд зарим албан тушаалын заалтуудыг зориуд хасч баахан авлигачид хэргээс мултарч байсан, энэ ажилдаа гаршсан учраас гавьяат хуульч болсон нөхөр дөө түүний хийсэн гавъяа нь албан тушаалтнуудад үйлчилдэгд л байгаа юм
2015-08-19
HYATAD HAV:
ENHBAYRIIN BOGS DOLOOSON JON JON GESEN HYATAD HAV TSAASHAA ZAILAA ENE SHARAVDORJ SHIG ERLIIZ TOLOGNUUD MONGOLIIN TORD GAI BOLNO UU GEHEES TUS BOLOHGUI
2015-08-19
zochin:
za ene sharavdorj uur zamaar amidralaa avch yavmaar yum daa mongol ulsiin nerturtei huulich hun baij hulgaich nariig urshuun ni zuv geed baigaa yum uu mongol tur chinges haanaas ehleed tur tushij deerem hiij hiij bui etgeedtei hatuu shiruun turiin tumur nuuriig uzuulj baisan bh shuu ter enhbayartanguudiin hamsaatan bhoor hulgaich tumen olnii hurungiig idej uusan etgeediig hamgaalaad bn yamr ychirtai yumbe zevuutsel bn
2015-08-19