Ховдод цементийн үйлдвэр барина
2015-08-18

Гэрэл зургийг MPA.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргалаа. Өмнөд болон төвийн, баруун бүс, Сэлэнгийн бүсийг хамарсан бүтээн байгууулалттай холбоотой шийдвэр гаргасан. Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол гарсан. Барилгын материалын салбар баруун бүст хөгжихөд цементийн түүхий эд хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт “Монполмент” группын “Монцемент” үйлдвэрийн нээлтийн ажиллагаа болсон. Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Урьд нь “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэр 1 саяас дээш цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Удахгүй  “МАК”-ийн  1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн нээлт болно. Үйлдвэрүүд ашиглалтад орсноор цементийн илүүдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байсан. Гэхдээ Ховд аймаг Улаанбаатар хотоос 1580 км зайтай оршдог. Баян-Өлгий, Увс, Завхан аймагтай хиллэдэг. ОХУ, БНХАУ-ын босоо тэнхлэгийн зам дайран өнгөрдөг хилийн боомттой аймаг. Баруун бүсийн тулгуур төв юм. 1500 гаруй км-ийн цаанаас цемент тээвэрлэх үү эсвэл хилийн чанадаас худалдаж авах уу гэдэг сонголт баруун бүст байгаа. Барилга өсөн  нэмэгдэж байгаа баруун бүсийн хэрэгцээг хангахын тулд цементийн үйлдвэрийг Ховд аймгт байгуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ховд аймгийн Буянт суманд “Вестрн Холд” компани  жилд 250 мянган тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр барих ажлыг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

 

Баруун бүсийн цементийн үйлдвэр баригдсанаар нийгэм, эдийн засгийн хэд хэдэн ач холбогдолтой юм. Юуны өмнө ажлын байр шинээр бий болно. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болж эдийн засгийн чадавхи сайжирна. Улсын төсөвт ихээхэн хэмжээний татвар төлнө. Импортыг орлосон бүтээгдэхүүний бий болж байгаа юм. Үүнийгээ дагаад барилгын салбарын үйлдвэрлэл хөгжиж, барилгын үнэ тогтвортой болох юм. Ингэснээр баруун бүсийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж энэхүү тогтоолыг гаргалаа хэмээв.

 

Эрчим хүчний станцыг  концессийн гэрээгээр гүйцэтгэнэ

 

Төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг ашиглалтад оруулах дэд бүтцүүдийг бий болгох, өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд хэд хэдэн эрчим хүчний агаарын шугам барих, концессийн жагсаалтад нэмэлт оруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 2013 оны 317 дугаар тогтоолоор Концессийн гэрээ байгуулах жагсаалтыг баталсан. Төр өөрийнхөө хийх ёстой зүйлийг аж ахуйн нэгжүүдээр гэрээлж байгуулан, тодорхой хугацаанд төлдөг байх Концессийн гэрээний  жагсаалт баталсан байдаг.

 

Энэ жагсаалтад ороогүй гурван эрчим хүчний томоохон станцыг нэмж оруулах асуудлыг ЭХЯ-наас санал болгосон. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багануураас Чойрын чиглэлд 167 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд бүтцийн хамт барих ажлыг Концессийн гэрээгээр барьж, шилжүүлэх төрлөөр тогтоолд тусгалаа.Багануур-Улаанбаатар чиглэлийн 157 км агаарын шугамыг дэд станцын хамт зураг төслийг боловсруулж  барьж, шилжүүлэх ажлыг Концессийн төрлөөр гүйцэтгэх аж.  

 

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 330 кВатт-ын цахилгаан дамжуулах шугамыг хоёр дэд станцын хамт барьж байгуулна. Энэ ажлыг мөн зураг төсөл боловсруулж барьж, шилжүүлэхээр Концесст хамруулсан байна. Мөн 2013 оны Концессийн гэрээний жагсаалтад орсон байгууламжуудыг шууд гэрээлэх чиглэлээр барьж гүйцэтгэхээр болжээ.

 

Тухайлбал Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэж байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэр, дулааны шугамтай холбох төсөл, Аглагийн хийд хүртэлх 7 км хатуу хучилттай автозам, Дархан-Эрдэнэтийн замаас салаалдаг Монголын түүхийн томоохон төв болох Амарбаясгалант хийдийг холбосон 63 км автозам, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн гол дээрх хөвдөг гүүр, Сэлэнгэ аймгийн Төнхөл тосгоны гүүрийн ажил  зэргийг шууд гэрээгээр барих боломжтой гэж үзсэн байна.

 

-Алтанбулагийн хүн амын усны асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж үздэг. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шууд гэрээгээр байгуулах боломжтой гэсэн заалт байдаг. Аглаг бүтээлийн хийд нь оюуны өмчийн гэрчилгээтэй газар. Оюуны өмчийг хуулийн этгээд эзэмшиж байгаа тохиолдолд шууд гэрээ байгуулах боломжтой юм. Дээр нь хөвдөг гүүр, Амарбаясгалантын зам, Төнхөл тосгоны ажлын зураг төсөл хийгдээгүй байсан учраас шууд гэрээлэх нь цаг хугацаа хожих ач холбогдолтой учир дээрх өөрчлөлт орууллаа. Өмнө зүгт  цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн  шугамын ажил эрчимтэй явагдана. Сэлэнгэ аймагт автозам гүүрийн ажил, баруун бүст цементийн үйлдвэр байгуулах зэрэг эдийн засгийн ач холбогдол бүхий шийдвэрүүдийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаахэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч онцоллоо.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
bid:
OO za Xovdod barix tsementiin uildveriig UiX-n gishiin Byambatsogtiin komnani barix yum bna l daa.
2015-08-18
Зочин:
энэ харваас нэг өрөвдөлтэй амьтан
2015-08-18
жолооч:
ганц нэг айлаар орно шүү дээ
2015-08-18
Hovon hoh:
Topoos absan mongoo butsaaj tol
2015-08-18
Badgaa:
Muugii ahaa Hovd hurtel 1425km shuu dee
2015-08-18
жолооч:
ганц нэг айлаар орно шүү дээ