ДАШТ-д оролцох Монгол Улсын багийг танилцууллаа
2015-08-18

Гэрэл зургийг MPA.MN

 

Жүдо бөхийн ДАШТ Казахстан улсын нийслэл Астана хотноо энэ сарын 24-ний өдөр эхэлнэ. ДАШТ-д хүч үзэх Монгол Улсын баг тамирчид хоёр хоногийн дараа эх орноосоо мордоно. Өнөөдөр Жүдо бөхийн холбоо болон ДАШТ-ий шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч Хаан банкны төлөөлөгчид хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Энэ үеэр Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Балжинням “Астана-2015” ДАШТ-д эх орноо төлөөлөн барилдан баг тамирчдыг зарлалаа. Энэхүү тэмцээн нь олимпийн өмнөх ДАШТ гэдгээрээ ихээхэн онцлогтой.

 

ДАШТ-д манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд багийн төрөлд мөн хүч үзнэ.

 

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг

 

  1. Ганбатын Болдбаатар                      60 кг
  2. Цэнд-Очирын Цогтбаатар                60 кг
  3. Даваадоржийн Төмөрхүлэг             66 кг
  4. Хашбаатарын Цагаанбаатар            66 кг
  5. Сайнжаргалын Ням-Очир                73 кг
  6. Ганбаатарын Одбаяр                       73 кг
  7. Нямсүрэнгийн Дагвасүрэн               81 кг
  8. Лхагвасүрэнгийн Отгонбаатар         90 кг
  9. Найдангийн Түвшинбаяр                 -100 кг
  10. Мөнхбатын Уранцэцэг                      48 кг
  11. Мөнхбаатарын Бундмаа                   52 кг
  12. Адъяасамбуугийн Цолмон               52 кг    
  13. Доржсүрэнгийн Сумъяа                    57 кг
  14. Алтайгийн Батзул                             57 кг
  15. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа               63 кг
  16. Цэнд-Аюушийн Цэрэннадмид         63 кг
  17. Пүрэвжаргалын Лхамдэгд               -78 кг
  18. Одхүүгийн Жавзмаа                        +78 кг

 

Багийн барилдаанд

 

  1. Баттулгын Тэмүүлэн                        +100 кг
  2. Отгонбаатарын Ууганбаатар            81 кг
  3. Баттулгын Мөнхтуяа                        +78 кг

 

Дасгалжуулагч

 

Одвоогийн Балжинням

Дашгомбын Баттулга

Гантөмөрийн Дашдаваа

Хишигбатын Эрдэнэт-Од

Шархүүгийн Цэвэлмаа нар оролцоно.

 

Энэ жилийн ДАШТ-д 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 нийт 816 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Дэлхийн аварга болсон жүдоч олимпийн эрхийн 900 оноо, дэд байрт шалгарсан бөх 540 оноо, хүрэл медаль хүртсэн бол 360 оноогоор чансаагаа ахиулах юм.

 

Монгол Улсын шүүгч ДАШТ-ийг дэнсэлнэ

 

Хэвлэлийн бага хурлын үеэр Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-ДАШТ-д явах бөхчүүдийг ямар шалгуураар сонгосон бэ. 60 кг-ын жинд Дэлхийн аварга Г.Амартүвшин байхгүй байна.

 

О.Балжинням: -Бид тамирчдыг сүүлийн хоёр жилийн тэмцээнд оролцсон байдал, гол өрсөлдөгчидтэй барилдсан байдал, Улсын аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилт зэрэг олог үзүүлэлтээр шалгаруулж авсан. Эцэст нь Жүдо бөхийн холбооны удирдах зөвлөл хуралдаад тамирчдыг сонгон шалгаруулсан.

 

М.Бөхбат: -Г.Амартүвшин бол яах аргагүй сайн тамирчин, сайн барилдаж, рейтинг сайн байгаа. Гэхдээ холбооны удирдах зөвлөл хуралдаад ийм шийдвэр гаргасан. Ц.Цогтбаатарын хувьд өсвөр үеийн дэлхийн аваргаас хүрэл, залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Бусад тэмцээнүүдэд маш сайн барилдаж, медаль аваад эхэлчихсэн тамирчин. Бид дараа дараагийн үеэ бэлдэх зэрэг энэ мэт шалтгаанаар ийм сонголт хийсэн гэдгээ энэ дашрамд хэлье.

 

-66 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг сонгожээ.

 

О.Балжинням: -Х.Цагаанбаатар жилийн урдаас жингээ барьж эхэлсэн. Тэрбээр 66 кг-д барилдаж байхдаа одоо манай Д.Төмөрхүлэгийн гол өрсөлдөгч нарыг олонх тохиолдолд хожиж байсан. Энэ жил бэлтгэл, формын хувьд маш сайн байгаа учир бид ийм сонголт хийсэн.

 

Мөн бид +100 кг-аа багийн дэлхийн аваргад оруулаад, дэлхийн аваргад барилдуулахгүй байгаа. Энэ жингээ энэ жил болсон бүх тэмцээнд оролцуулсан. Тэгээд хараахан дэлхийн аваргад медалийн төлөө эхний наймд багтах хэмжээнд хүрч чадаагүй яваа учир энэ жингээ оролцуулалгүй гурван жингээ давхарлаж байгаа. Есөн тамирчин оролцохоос тухайн орны сонголтоор гурав хүртэлх жинд хоёр тамирчин оруулж болох боломжийг ашиглаад 60 кг, 66 кг, 73 кг-аа давхарлаж оруулаад, +100 кг-аа багийн дэлхийн аваргад барилдуулах шийдвэр гаргасан бид.

 

-ДАШТ-ий дүрэмд өөрчлөлт орсон уу. Өнгөрсөн жилийн дүрмээрээ явах болов уу?

 

-М.Бөхбат: Дүрэмд өөрчлөлт ороогүй. Гэхдээ барьц зэрэг дээр нарийвчлан тогтоож өгсөн зүйлүүд байгаа. Ер нь дүрэм 2016 оны олимп хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөөд олимпоос хойш өөрчлөх магадлалтай.

 

-Манай тамирчид ДАШТ-ээс хэдэн медаль авахаар зорьж байна вэ?

 

-Бид зорилго тавиад явж байгаа. Өнгөрсөн жил эрэгтэй 60 кг-д алтан медаль авч, эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн амжилтаа бататгахын төлөө явж байна. Энд нэг таатай мэдээ хэлэхэд манай М.Бөхбат дэлхийн аваргын тэмцээн шүүх эрхтэй болсон. Бид олимп, дэлхийн хэмжээний шүүгчдтэй болох асуудал дэвшүүлээд явж байсан. М.Бөхбат маань сая өсвөрийн ДАШТ шүүсэн. Одоо ДАШТ-ийг шүүнэ. Тэгээд бараг олимп шүүх байх. Тэр олон шүүгчийн дотор монголын нэг шүүгч байхад учиртай байдаг. Анх удаа манай шүүгч шүүх гэж байгаад манай тамирчид, дасгалжуулагчид баяртай байгаа.

 

Энэ сарын 24-30-ны өдрүүдэд үргэлжлэх ДАШТ-ий урьдчилсан барилдаанууд 24-ний өдрийн орон нутгийн цагаар 10:00 цаг буюу Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхэлнэ. Тэмцээнийг С1, Sportbox, ETV, МҮОНТВ-ийн II суваг албан ёстой эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан хүргэнэ. Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Хаан банк ажиллаж буй аж.

 

Тамирчин, дасгалжуулагч, эмч, бэлтгэл хангагч зэрэг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг энэ сарын 20-ны өдөр Астанаг зорино.

 

Тамирчдадаа амжилт хүсье.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
ulaanaa:
ene tsagaanbaatariig odoo boliuul taaran odoo amijilt garaj chadahgui sh de naadah chini
2015-08-19
Зочин:
Хичээгээрэй. Олимпийн өмнөх хамгийн том оноотой тэмцээн.
2015-08-19
zochin:
60kg.d Amartuvshin ug ne yalt ch ugui yvax xunii neg shuu dee.urmiig ne xugalxaar uutsiig ne xugal gj ovoo amjilt uzuulj bga xumuusee ingej doosh ne darj xichneen jiliin beltgeliig ne yaj uguisgedeg bnaa maluud
2015-08-19
Зочин:
Manai undesnii buhiiin mahan bumbugnuud chin delhiin shalguuurt hurehgui dopingiin shinjilgeendel unana za tgd barilduuul oilgomjtoi devjee archisaaar bgaal irne hentiin shine. Arslan.g belduuulch. . .
2015-08-19
Зочин:
Bundmaaa g aniad horloodoig oruulah bsiin busad shiidver ni boljinoo Mashka sain shuuj bsn shuu bag tamirchiddaaa amjilt husie
2015-08-19
asfasdf:
huts atsnii usee
2015-08-19
irgen:
Khorloodoig yagaad haschihav? Zaluu uie beltgee gevel tuuniig temtseend olon oruulah heregtei.Ter l Urantsetsegiig zalgamjlah bolno
2015-08-19
Түвшин:
Хэ хэ үндэсний бөхийн махан бөмбөгнүүд бол их спорт, жүдогийн татами дээр бол ёстой нусан чуракууд болно. Өөх махаараа ааглаж үндэсний бөхийн үзүүр түрүүнд хүрч амьдралынхаа бүх асуудлыг шийдэх гэж улайрч байгаа юмнууд жүдогийн татами дээр гараад багтарч үхэж гай болно. Гончигдамба, Санжаадамба, баахан Пүрэв, Бүрэнтөгс гээд махан бөмбөгнүүдээр Францын Ренегээс эхлээд юу ч үгүй шал арчаад алаад хаячихна. Тэгж Монголын нэрийг шороотой хутгуулж, хэн нэгнийг нь бахардуулж алж байснаас огт явуулахгүй, тэр татами руу ойртуулахгүй байсан нь буян болно, чааваас.
2015-08-18
asfasdf:
huts atsnii usee
munkh:
Энэ олон үндэсний бөхийн махан бөмбөлөгүүдийг 100 барилдуулаачээ. Олимпын төрөлд багтдаг жүдо юм уу чөлөөтөөр улсын аваргад оролцсон бол Бөхийн өргөөнд болдог барилдуулах эрхийн нь өгдөг болох хэрэгтэй Жүдогийн 100 д барилдахаар бараг 1000 орчим залуус байгаа
2015-08-18
munkh:
Энэ олон үндэсний бөхийн махан бөмбөлөгүүдийг 100 барилдуулаачээ. Олимпын төрөлд багтдаг жүдо юм уу чөлөөтөөр улсын аваргад оролцсон бол Бөхийн өргөөнд болдог барилдуулах эрхийн нь өгдөг болох хэрэгтэй Жүдогийн 100 д барилдахаар бараг 1000 орчим залуус байгаа
2015-08-18