Зорчигчдын цогцос олдсон
2015-08-18

Индонезийн Папуа мужид орон нутгийн нислэг үйлдэж явсан зорчигч тээврийн онгоц өнгөрсөн ням гаригт сураггүй болсон. “Trigana Air Service” компанийн “TGN267” дугаартай “ATR42-300” онгоц осолдсон болохыг “CNN” агентлаг мэдээллээ.

 

“Хэлтэрхий олдсон газраас 3 км-ийн цаана байрлах ширэнгэн ойгоос онгоцны хэлтэрхийнүүд болон цогцос олдсон” хэмээн Аврах албаны дарга “CNN” агентлагт ярьжээ. Тэрбээр “Аврагчид ослын газарт хараахан очиж амжаагүй байгаа. Аврах албаны онгоцууд 20 гаруй цогцос байгааг тогтоосон. Өтгөн манангаас болж аврагчид тус бүс нутагт нэвтэрч чадахгүй байна. Одоогоор аврах ажиллагаагаа зогссон” гэжээ.

 

Онгоцны хэсэг байх магадлалтай хэлтэрхийг Папуа мужийн Тангок уулын бэлээс олоод байгаа. Энэхүү бүс нутагт 200 гаруй аврагч ажиллаж, “ATR42-300” онгоцтой холбоо тогтоохоор ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин