Бангкок: Сэжигтэй этгээдүүдийг баривчилжээ
2015-08-18

Тайландын нийслэл Бангкок хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг “The Erawan” бунхны дэргэд өчигдөр орон нутгийн цагаар 19.00 цагт хүчтэй дэлбэрэлт болж, 21 хүн амиа алдсан. Цагдаагийнхан бунхны ойр орчимд хөл хорио тогтоож, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн байна.

 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэхүү дэлбэрэлтийг зохион байгуулсан байх магадлалтай 10 гаруй этгээдийг баривчилсан гэв. Эх сурвалж “Баригдсан хүмүүс, халдлагын эзэд гэсэн баталгаатай нотолгоо олдоогүй” хэмээн “CNN” агентлаг ярьжээ.

 

Дэлбэрэлт хинди шашинтнуудын Ераван сууринд болсон юм. “Энэхүү дэлбэрэлтийг өөр шашинтай дотоодын иргэн үйлдэж, шашны мөргөлдөөн үүсгэхийг санаархсан байх магадлалтай” хэмээн Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан гэрч мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин