”Буянт-Ухаа II”-ыг байгуулах ажил 60.3 хувьтай байна
2015-08-18

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа "Буянт-Ухаа II" хорооллын 48 барилгын барилга угсралтын ажил 60.3 хувьтай үргэлжилж байна.

 

Одоогоор "Буянт-Ухаа II" хорооллын 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дуусчээ. Эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Мөн эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дотор засал 37 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 54 хувьтай явагдаж байгаа аж.

 

Эхний ээлжийн байруудыг ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Shuud.mn
Сонин хачин