Хамгийн эрэлттэй 40 мэргэжлээс сонгох боломжтой болжээ
2015-08-18

Дэлхийн ур чадварийн тэмцээнд Монголын оюутан залуус өрсөлдөж, олон орны мэргэжилтнүүдийг гайхшруулсан туха сайхан мэдээ сүүлийн өдрүүдэд дуулдаж буй.

 

Энэхүү тэмцээнд ур чадвараараа өрсөлдөж байгаа оюутнууд бүгд хамгийн эрэлттэй нарийн мэргэжилтэн бэлтгэдэг коллежүүдэд суралцдаг ажээ. Тухайлбал, үсчин, гоо сайханч нарын ур чадварын төрөлд өрсөлдөж байгаа оюутнууд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехникийн коллежийн оюутнууд гэнэ.

 

Тус сургууль нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй 40 мэргэжил эзэмших хүсэлтэй хүүхэд залууст мэргэжлийн болон дипломын боловсрол олгож байгаа аж. Суралцах хугацаандаа улсын чанартай тэмцээн, олимпиадад  мэргэжлийнхээ дагуу оролцож нарийн мэргэших боломжтой. Энэ хэрээр ажлын байранд санаа зовох хэрэггүй.  Улсын болон дэлхийн уралдаан тэмцээнд  амжилттай оролцвол мэргэшүүлэх зардлын хөнгөлөлт эдэлдэг юм байна.

 

Оюутан сурагчдын суралцах боломжийг бүрэн хангасан тус сургуульд Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр найман мэргэжлийн  11 иж бүрэн лаборатори, сургалтын газар, БНСУ-ын Ханъяан Охидын коллежид оюутан солилцоогоор суралцах боломжтой гэнэ. Мөн мэргэжлийн 19 мянган ном бүхий тохилог номын сан, дотуур байр, сарын 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог аж.

 

Энэ хичээлийн жилд авто машины засварчин, үсчин,гоо засалч, эсгий урлал, мехатроникч, нягтлан бодогч / төлбөр тооцоо цалин хөлсний/, дизайн хувцас, вэб мультимедиа, цахилгаанчин, гагнуурчин, хэвлэлийн дизайн, оператор /өгөгдлийн сангийн/, зочид буудал жуулчны баазын үйлчилгээний ажилтан зэрэг  нийт 40 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх гэнэ. Суралцахыг хүсэгчдэд дуулгахад тус коллежийн нээлттэй хаалганы өдөрлөг буюу намрын элсэлт энэ сарын 21-нд сургуулийн гадна талбайдаа зохиогдох юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин