Грег Оден Хятадын лигт тоглоно
2015-08-18

Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Грег Оден өөрийн замналаа ахин шинээр эхлүүлэхээр Хятадыг зорих болжээ. Тэрбээр Хятадын лигийн Зьянсу Драгонс багтай нэг жилийн 1.2 сая долларын гэрээг хийсэн байна.

 

Лигт орж ирэнгүүтээ өвдгөндөө хүнд гэмтлийг авч, хэд хэдэн хагалгаанд орсон Оден 7 жилийн хугацаанд ердөө гуравхан улиралд л талбайд гарсан. Трэйл Блэйзерс багаас хасагдсаны дараа 2013-14 оны улиралд Майами Хитийн бүрэлдэхүүнд багтсан ердөө 23 тоглолтонд л оролцсон тэрбээр дахин ажилгүй болсон юм.

 

Уг нь энэ зун Даллас Маверикс, Шарлотт Хорнетс багуудтай бэлтгэл хийж үзсэн боловч түүнд хамтран ажиллах санал ирээгүй ажээ. Тиймээс арга буюу Хятадын лигийг зорьж, өөрийгөө харуулахын хүссэн байна.

 

Оден NBA-д нийтдээ 105 тоглолтыг хийж 8.0 оноо 6.5 самбар дунджилж байжээ.

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин