“Хакатон 2015 ” уралдааны шилдгүүд тодорлоо
2015-08-18

 

"Залуучуудын хөгжлийн сар" аяны хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сангаас  санаачлан өсвөр үе, залуучуудад ээлтэй цахим орон зайг бүрдүүлэх, амьдрах ухааны боловсрол олгох зорилготой www.zaluuhun.mn цахим хуудсыг Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжил 2013-2017 төслийн хүрээнд нээгээд байна.

 

     Энэхүү вэб сайтыг хөгжүүлэх, мэдээллийн технологийн салбарт сонирхолтой залуусын дунд цахим хуудастай уялдах нэмэлт апп хөгжүүлэх, цуврал инфографик бэлтгэх, баримт бичих мөн видео бүтээх гэх мэт технологийн дэвшилд суурилсан төслийн санааг хөгжүүлэх зорилгоор энэ сарын 15, 16-ны өдрүүдэд “Хакатон“ уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргасан.
      Тус уралдаанд 16-29 насны 35 залуус оролцсон бөгөөд өнөөгийн залууст тулгарч буй асуудлыг өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, мэдээлэл технологийн мэдлэгээ ашиглан сонирхолтой шийдлийг гаргасан нь онцлог байв. Оролцогчид хоёр өдрийн турш 5 гишүүнтэй багт хуваагдан өөрсдийн төслийг гүйцэтгэсэн. Шалгарсан бүтээлийн эздэд өнөөдөр шагналыг гардуулан өглөө. Шагнал гардуулал  ёслолд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцлоо.  


Уралдааны   1-р байрт "MUSE" баг Дэггүй эс тоглоом
                    2-р байр "SICT 301" Яах уу гар утасны апп
                   3-р байр "LimitX" баг Graphix  цахим хуудасны апп тус тус шалгарлаа.

Shuud.mn
Сонин хачин