ИЗНН-аас мэдээлэл хийнэ
2015-08-19

09.00 цагт “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулах  ажлын хэсэг  Хангарди ордны 14 давхарт хуралдана.

 

12.00  цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуульд хориг тавьсантай холбогдуулан Иргэний Зориг Ногоон Нам хэвлэлийн хурал зарлаж байна. Чингэлтэй дүүрэг Оранж плаза 606 тоотод болно.

 

12:00 цагт УБТЗ-ын шинэ удирдлагуудын хууль бус үйлдэл сургалтыг уландаа гишгэж байгаа талаар Тээврийн дээд сургуулийн багш ажилчдын түр хорооноос мэдээлэл хийнэ.


12:30 цагт  БЗД-ийн 13 дугаар хороонд хийгдэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байгаа төдийгүй барилгажилт явуулах Цагаан хуаран консалтинг компани Гэр хорооллын хөгжлийн газартай хамтран иргэдийг хохироож, луйвар хийж байгаа асуудлыг иргэдийн төлөөллүүд баримттайгаар илчлэх хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

19:00 цагт  МУЭ-ийн шагналт зураач С.Энхамгалангийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт Зайсанскуэр дахь үзэсгэлэнгийн танхимд болно.

Shuud.mn
Сонин хачин