Татварын хөнгөлөлтийг цуцлах хууль дэмжигдсэнгүй
2010-12-06

Бямба гаригт болсон Америкийн Конгресс дахь Сенатын гишүүдийн санал хураалтаар Ардчилсан намынхны санаачилсан татварын хөнгөлөлтийг цуцлах хуулийн төслийг Бүгд найрамдахчууд дэмжсэнгүй. Ардчилсан намынхны санаачилсан шинэ төслөөр чинээлэг давхрагынхны төлөх татвар 12 сараас эхлэн нэмэгдэж, төсвөөс гаргасан мөнгөөр татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг болиулах юм.  Хэрэв хууль батлагдсан бол жилийн орлого 200 мянгаас дээш долларын цалинтай ганц бие, 250 мянгаас дээш орлоготой гэр бүл татварын хөнгөлөлтөнд хамрагдахгүй. Харин тэдний төлөх татвар нэмэгдэх байжээ.

Конгрессийн олонхийн  бүлгийн ахлагч Харри Рийд хэлэхдээ “Чинээлэг давхрагынхны татварын хөнгөлөлтийг үлдээсэн нь хариуцлагагүй шийдвэр болсон. Зарим тэрбумтнуудад татварын хөнгөлөлт хэрэггүй. Өөрсдөө ч хүсэхгүй байгаа. Тэд улсдаа өндөр татвар төлөөд явж болно. Бушийн үед эхлүүлсэн Америкийн чинээлэг давхрагынхны татварын хөнгөлөлтийг хэвээр үлдээсэн нь улсын нийт өрийг 4 триллион доллараар нэмэгдүүлнэ” гэжээ. Харин татвар нэмэгдүүлэх төслийг унагасан Бүгд Найрамдахчуудын лидер хэлэхдээ “Энэ мэтгэлцээн нь татвар нэмэх дээр биш. Эдийн засаг хүнд үед иргэдэд татварын ачаалал үүрүүлэхгүй байх нь зөв гэж үзсэн үүднээс гарсан шийдвэр” гэжээ. Эцсийн шийдвэрээр иргэдийн татварын хөнгөлөлт хэвээр үлдэж, тэдний төлөх татварын хэмжээ нэмэгдэхээргүй болсон байна. Н. ЭРДЭНЭБУЛГА

Shuud.mn
Сонин хачин