Кристен Стюварт: Би багаасаа л охидод дуртай байсан
2015-08-19

 

“Бүрэнхий” цувралын од Кристен Стюварт “Nylon” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.

 

-Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага авлаа. Амралтаа хэрхэн өнгөрүүлэв?

 

-Өөрийгөө таньж, өөртэйгөө илүү дотно болохын тулд амралтаа авсан. Өөрийгөө их өөрчлөгдсөнөө энэ өдрүүдэд мэдлээ.

 

-Тэгвэл өнгөрсөн үеийн Кристен Стюварт бусдад таалагдахын тулд жинхэнэ Кристен Стювартыг хүчээр өөрчилсөн гэсэн үг үү?

 

-Санал нэгдэж байна. Тэгж хэлж болно. Би 15 настайдаа тамхи татаж сурсан. Харин “Бүрэнхий” цувралд тоглож эхэлснээс хойш тамхи татахаа больсон. Энэ мэтээр өөрийгөө бага багаар өөрчилж эхэлсэн. Тамхи татах муу зүйл. Гэхдээ би хэн нэгэнд таалагдахын тулд тамхиа орхисон.

 

-Бүх хүмүүс хэн нэгэнд таалагдахыг хүсдэг. Энд буруу зүйл байгаа гэж үү. Бүгд л жүжиглэдэг. Би өдөр бүр хуурамч баг зүүсэн хүмүүстэй таардаг?

 

-Иймэрхий төрлийн хүмүүс хийсвэр ертөнц, бодит ертөнц хоёрыг ялгахаа больдог. Би худлаа ярьдаг хүмүүсийг үзэн яддаг. Бас өөрийгөө магтдаг хүмүүсийг жигшдэг. Би буруу ярьж байж магадгүй.

 

-Бусдын төлөө тамхи татахаа больсон. Харин бусдад таалагдахаас татгалзаад тамхиа эргүүлээд татаж эхэлсэн. Тэгээд тамхиа эргүүлээд татаж эхлээд жинхэнэ Кристен Стюварт ямар хүн болохыг олж мэдсэн үү?

 

-Бусдад таалагдах, бусдад үзэн ядагдах үзэл тамхитай ямар ч холбоогүй. Би өөрийгөө бага багаар алдаж байгаагаа л мэдсэн. Тиймээс өөрийнхөө дотоод хүнээ бүрэн алдахаас өмнө муу зуршлаа ч гэсэн эргүүлэн авч үлдэхийг хичээсэн.

 

-Би таны өмнөх төрхөнд дуртай. Урт ус, цэвэрхэн цагаан арьс. Яг л “Бүрэнхий” цувралын Белла шиг. Эмэгтэйлэг бас гэгээлэг төрх. Харин миний өмнө сууж байгаа бүсгүйн үс богинохон, үл ялиг хэтэрсэн нүдний будалттай байна. Гадаад төрхөө өөрчилсөн онцгой шалтгаан бий юу?

 

-Байхгүй ээ. Би анхнаасаа л урт үсэнд дургүй байсан. Даанч үсээ тайрах зориг дутаад байдаг байсан юм. “Бүрэнхий” цуврал дууссаны дараа шууд үсчин орж, үсээ тайруулсан. Би ихэвчлэн рок хөгжим сонсдог. Тиймээс сонсдог урсгал шигээ этгээд байхыг хүссэн. Тийм учраас л зоригтой алхам хийсэн.  Надад лав богинохон үс маань таалагдаж байгаа.

 

-Хар тамхи хэрэглэдэггүй биз дээ?

 

-Үгүй ээ.

 

-Согтууруулах ундаа хэрэглэдэг үү?

 

-Хааяа хэрэглэдэг. Эрүүл ухаанаа алдахгүйг аль болох хичээдэг. Яагаад ийм асуулт асуугаад байгаа юм.

 

-Таныг багадаа их эршүүд хүүхэд байсан гэж сонссон. Огтхон ч даашинз өмсдөгүй байсан гэсэн. Энэ үнэн үү?

 

-Тиймээ би жаахан эршүүд. Одоо хүртэл даашинз өмсөх дургүй. Өндөр өсгийтийг үзэн яддаг. Хөл их өвтгөдөг. Үнэхээр аймаар. Надад чөлөөт стиль таалагддаг.

 

-Таныг ижил хүйстэн гэх яриа байдаг. Тэгвэл багаасаа л бэлгийн чиг хандлагаа мэддэг байсан хэрэг үү. Гэхдээ ихэвчлэн залуустай уулздаг байсан?

 

-Энэ тухай юу гэж ярихаа мэдэхгүй байна. Миний ижил хүйстэн эсэх олон нийтэд чухал гэж үү. Би багаасаа л охидтой ярилцах дуртай байсан. Охид руу харж байгаа хөвгүүд болон миний харц яг л адилхан байдаг байсныг санаж байна. Би багаасаа л охидод дуртай байсан. Гэхдээ би хэзээ ч охидтой дотно харилцаанд орж байгаагүй. Бурхан минь өөрийнхөө ярьж байгааг ойлгохоо болилоо. Ингээд л зогслоо. Цаашаа яривал үнэхээр тэнэг байдалд орох гээд байна. Хөгжилтэй юм аа. Миний утгагүй яриаг инээмсэглэн сонсч байгаа чамд баярлалаа.

 

-Зүгээр дээ. Сонирхолтой байна. Тэгэхээр ижил хүйстэн гэсэн үг үү?

 

-Тэгж хэлж болно. Надад эрчүүд ч таалагддаг, эмэгтэйчүүд ч таалагддаг.

 

 

-Энэ асуудлаас болж Роберт Паттенсоноос салсан уу?

 

-Үгүй ээ. Бид нэг нэгэндээ хайртай байгаагүй.

 

-Киноны борлуулалт болон мөнгөний төлөө та хоёрыг хуурамчаар үерхсэн гэх яриа бий?

 

-Утгагүй яриа. Өнгөрсөн зүйлийг өнгөрсөндөө үлдээе. Одоо энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Бүх зүйл дууссан.

 

-Роберт Паттенсон, дуучин Фка нар хэдхэн сарын сүй тавьсан. Тун удахгүй гэрлэх гэж байгаа. Харамсахгүй байна уу. Өмнө нь холбоо тогтоож байсан залуус чинь гэр бүлтэй болж, шинэ харилцаа эхлүүлэхээр ямар байдаг вэ?

 

-Паттенсонд аз жаргал хүсье. Би тийм ч их залуутай холбоо тогтоож байгаагүй. Тийм учраас шаналах шаардлага байхгүй. Гэр бүл бол амьдралын хамгийн чухал зүйл. Би тэдний сонголтыг хүндэтгэж байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
pretty girls:
Bagaasaa l huurhun tsarailag girls-d durtai bsan bhnee. Odoo huurhun boltsn bolhoos bagadaa yag l boy shig turhtui bsin yum chni
2015-08-19