УБТЗ-ын даргын шийдвэр багш нарыг хохироож байна
2015-08-19

Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарын гаргасан тушаалыг эсэргүүцэн Тээврийн дээд сургуулийн багш, оюутнууд хэвлэлд хандлаа.

 

Тээврийн дээд сургуулийн багш М.Бямбасүрэн “Манай сургуулийн дэргэдэх мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг энэ сарын 10-наас эхлэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд шилжүүлэхээр болсон. Энэ бол зүйд нийцэхгүй. Нэг сургуулийг нөгөө сургуулийн харьяанд шилжүүлж нүүлгэснээр багш оюутнууд хохироод зогсохгүй, манай сургуульд элсэгчдийн тоо буурна. Мөн ЗТЯ, Хөдөлмөрийн яам, Боловсролын яамны зөвшөөрөл болон тушаал шийдвэр огт гараагүй байхад байгууллагын дарга дур мэдэн ийм тушаал гаргасан нь хууль зөрчсөн явдал. Монгол Улсын их, дээд сургуулиудыг багцлан нэгтгэх төрийн бодлоготой нийцэхгүй байна” гэж ярив.

 

Тус сургуулийн багш оюутнууд Л.Пүрэвбаатарыг тушаалаа эргэж хартал тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

 

Shuud.mn
Сонин хачин